Гэрээний англи хувилбар бэлэн болоогүй

Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг холбогдох баримт бичгүүдтэй танилцаж байна. Гадаад хэргийн яам, Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ХК зэрэг байгууллагаас тайлбар, мэдээллийг ажлын хэсэгт ирүүлжээ.
Харин Засгийн газраас зарим шаардлагатай материалуудыг ажлын хэсэгт хүргэгдээгүй гэж мэдээлэв. Тухайлбал, Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээний англи хэл дээрх бэлтгэсэн хувилбар бэлэн болоогүй гэдэг шалтгаанаар одоо болтол ажлын хэсэгт ирээгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ