Мьянмар улсын төлөөлөгчдөд сургалт хийв

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Энэхүү сургалтын хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг “Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдал” сэдвээр танилцуулах сургалт хийжээ.
Уг сургалтаар Монгол Улсын Прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ