Вьетнамчууд манай улсаас мах авах сонирхолтой байна

img

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Мал эмнэлэг, хорио цээрийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар өнөөдөр МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдтэй уулзлаа.  

 

Гадны улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол МХЕГ-тай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийдэг. Энэ дагуу БНСВУ-ын тал нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол фүүд”, “Хүн од”, “Траст трейд”, “Очир дагинас”, “Хүнс комплекс”, “Завхан хүнс”, “Мон тува”, “Эрдэнэт мах маркет” зэрэг 20 аж ахуйн нэгжид энэ сарыг дуустал хяналт үнэлгээ хийнэ. Ингэхдээ эрүүл ахуй, малын гоц халдварт өвчин, нядалгааны өмнөх болон дараах үеийн технологийн шаардлага  хангаж байгаа зэргийг нягтлаж, ямар аж ахуйн нэгжийн бэлтгэсэн махыг авч болох тухай дүгнэлтээ хоёр сарын дараа гаргах юм байна. Дүгнэлт гарсны дараа гэрээ хэлэлцээрийн үе шат эхэлнэ. 

 

Одоогоор манай “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува” БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани ОХУ-д экспорт хийх эрхээ аваад байна. Мөн нэр бүхий 9 аж ахуйн нэгж БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө өнгөрсөн сард авсан юм.    

 

Өмнө нь МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзан гадны хяналтын байгууллагууд ямар шаардлага тавьдаг, түүнийг нь хэрхэн хангах, юунд анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Zailaa ot iddeg baij yun tansag honi vhriin mah manai hamgiin muu mahni uildver ch naad heden tolognuuded goedono
2015-05-22
Зочин:
өг өг вьетнамд. , муусайн оросууд хямсагнөөд байгаан
2015-05-22
Chinba:
Tuloguuded tulog yamaanii mahiig achuulaad baigaarai
2015-05-21
Зочин:
Mon uhaantai yumaaa.tologuuded sain ogoh heregtei.oorsdoo mash ondor uneer avch ideed baigaarai.muusain malchid n duraaraa uneeree zaraad,uheheer n ulsaas mongo neheed.saihan saihan
2015-05-21