Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, профессор Урсула Мэннле, Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 2001 онд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах юм байна. Мөн Хууль зүйн яам, Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах аж. Уг арга хэмжээ Хууль зүйн яаманд 12.00 цагт болно.
Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд байгуулсан хоёр талт хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд уг төлөөлөгчид айлчлал хийж буй юм. Тэдний айлчлал энэ сарын 24-нд өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ