Чулуун овоогоос Нарантуул орох замыг хаана

Баянзүрх дүүргийн нутаг Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажил өнөөдөр эхэлнэ. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар явж Чулуун овооны зүүн талын Петровис ШТС-н урд гарцаар хойш гарч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг жолооч нарт анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ