Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт 6 иргэн холбогджээ

img

Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах боллоо.

 

Хар тамхи мансууруулах бодис хил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч, манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

БНХАУ нь энэ төрлийн гэмт хэрэгт ялын хатуу бодлого баримталдаг болохыг Гадаад хэргийн яамны Консулын газраас иргэдэд онцгойлон дахин сануулахын хамт ийм гэмт хэргийн золиос болохгүй байхыг зөвлөж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ном:
Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40 -д оны хэвлэлүүд сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
2015-05-22
aaaaaaaaaaaa:
угаасаа ийм юм хийлгэдэг хүмүүс зөндөө гэж сонсож байсан юм байна. ямарч байсан бренд нэртэй дэлгүүрүүдэд хулгайн хувцас нийлүүлдэг бүлэг хүмүүс байдын байнлээ. урдаас явж хулгайлаад энд ирж зардаг. тэгэхдээ зуучлагчаар дамжуулж хэдэн авгай нарын бүлэгт ороод нөгөө авгай нар нь явх ирэх зардал нтрыг нь өгдөг гэх юм байнлээ.Зүүнхараа Дархан Эрдэнэт Улаанбаатарын сайхан сайхан залуучууд хичээл номоо хаяж эцэг эхдээ худлаа ярин явж хулгай хийн олсон мөнгөөрөө үнэтэй байр хөлслөж шоу хийн амьдрадаг юм байналэээ. 9911-тэй дугаар нтр барьцан ирээдүй бүрхэг шүү залуусаа
2015-05-22