Налайх, Багахангайд гарсан түймрийг цаг алдалгүй унтраалаа

img

Нийслэлийн Налайх, Багахангай дүүрэгт гарсан түймрийг цаг алдалгүй унтраажээ. Налайх дүүргийн 3 дугаар хороо, Ар булгийн Ганц тов гэдэг газар гарсан хээрийн түймрийг Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, орон нутгаас 13 иргэн 2 цаг гаруй ажиллаж бүрэн унтраажээ.

 

Мөн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн 9 дүгээр зөрлөг Хээхэрийн Гурван толгой гэдэг газар хээрийн түймэр гарсныг  Аврах, гал унтраах 80 дугаар ангийн 21 албан хаагч, орон нутгаас 27 аж ахуйн нэгж байгууллагын 252 иргэн ажиллаж, 315 га орчим өнжмөл өвс шатаж байсныг бүрэн унтраажээ.

 

Ойрын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газарт өнжмөл шар өвс шатсан дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийг галын аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай өвс, хог хаягдал шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ном:
Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
2015-05-22