Солонгосчуудын ”нинжин” сэтгэл

Солонгосчууд бидэнд гутал илгээж туслахаар бүр ёслол хийсэн гэнэ шүү. Тэд Сөүл хотынхоо Гуангхуамүн талбай дээрээ ёслолоо хийж, Монгол руу илгээх 12900 хос гутлаараа үзэсгэлэн гаргасан гэнэ.
Солонгосын цагдаагийн газар брэнд бүтээгдэхүүнийг дууриалган хийсэн хуурамч зүйлсийг хураадаг аж. Ингэж хураасан зүйлсээ бусад улс орон руу тусламж болгон илгээдэг гэнэ. Тэгвэл энэ тусламж авагчдын тоонд Монгол Улс багтжээ. Солонгосчууд хуурамч гутлуудыг будаж, чимэглэн өнгө төрхийг нь өөрчлөөд тусламж болгон илгээдэг аж. Энэ тусламжийг Монгол, Непаль, Мьянмар, Вьетнам зэрэг улс хүлээн авдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ