Хөвсгөлчүүд 3 сая дахь иргэндээ 30 сая төгрөг гардуулжээ
2015-05-22

Хөвсгөл аймгийнхан гурван сая дахь иргэндээ 30 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр, дурсгалын зүйл бэлэглэж буйг өнөөдөр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүүгийн аав, ээжид гардуулан өгчээ.

 

Монгол Улсын гурван сая дахь иргэний үе чацуутан, Хөвсгөл аймгийн иргэн Т.Өлзийбилэгт хүү Б.Түмэнжаргал, Б.Хажидмаа нарын гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ.

Монгол Улс гурван сая дахь иргэнээ энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр өлгийдөн авсан билээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tegeed l boloo u. Busad aimg bair uguud bgaagui biluu. Ali esvel hotod bdg nUtgiin zuvlul n ugch bnuu
2015-05-23