Долоон мянган жолоочид түр зөвшөөрөл олгоно

img

Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй, багагүй хугацаанд хүлээгдээд байгаа. Тэгвэл үнэмлэх хэвлэгдэх хугацаа хүртэл түр зөвшөөрөл олгохоор болжээ. Энэ тухай ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.

 

-Жолооны үнэмлэх хэвлэгдэх хугацаа хүртэл түр зөвшөөрөл олгохоор болсон гэлээ. Хэзээнээс олгож эхлэх вэ?

-Жолооны үнэмлэхийн оронд түр зөвшөөрөл олгох юм. Хууль зүйн сайдын тушаалаар журамд нэмэлт өөрчлөлт оруулаад түр зөвшөөрөл олгохоор болсон. Ирэх долоо хоногоос олгогдоод эхлэх байх. Бид бэлтгэл ажлыг хангаал байж байна.

 

-Жолооны үнэмлэх нь хүлээгдэж байгаа бүх хүнд олгох уу?

-Тэгнэ. Жолооны үнэмлэх нь гараагүй, хүлээгдэж байгаа улсуудад олгоно. Үнэмлэх гарах хүртэл хугацаанд. Хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан хүмүүст түр зөвшөөрөл өгөх юм. Нийт 6-7 мянган хүн байгаа.

 

-Түр зөвшөөрлийн нууцлал ямар байгаа вэ?

-Өмнө нь Замын цагдаагийн албанд байхдаа цагаан цаасан дээр бичиж өгдөг байсан. Харин одоо бол тийм юм байхгүй. Хууль зүйн сайдаар батлагдсан зөвшөөрлийн хуудас байгаа. Бүх төрлийн нууцлалтай. Замын цагдаа төхөөрөмжөөрөө шалгахад бүх мэдээлэл тодорхой гарч ирнэ.

 

 -Жолооны үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх бол.

-Үнэмлэхийн асуудлыг тодорхой мэдэхгүй байна.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ