Сайд нарын уулзалтыг С.Оюун даргалж байна

img

Бангкок хотноо 35 орны төлөөлөгч оролцсон Ази-Номхон далайн Байгаль орчны Сайд нарын анхдугаар уулзалт болж байна. Энэ хурлыг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун даргалж байна.


Анхдугаар чуулга уулзалт нь тус бүс нутгийн өндөр түвшний төлөөлөгчид тогтвортой хөгжлийн зарим нэг тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтран боловсруулах боломж олгож байгаагаараа онцлог аж. Уулзалт Рио+20 дэлхийн хэмжээний чуулга уулзалтаар тодорхойлсон НҮББОХ-ын орон нутгийн оролцоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг юм.
Байгаль орчны сайд нар 2015 оноос хойших хугацааны Хөгжлийн хөтөлбөр болон Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, бүс нутгийн орнуудын эрх тэгш, тогтвортой хөгжлийг дэмжихэд үзүүлэх боломжууд, эрүүл мэнд, байгаль орчны нэн тулгамдсан асуудал болох агаарын, химийн бодисын, бусад хог хаягдлын бохирдлыг шийдвэрлэх арга зам, Ази-Номхон далайн орнуудын байгаль орчны төлөв байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.


Мөн 2016 онд болох НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн дараагийн чуулга уулзалтын хэлэлцэх асуудал, НҮББОХ-ийн 2018-2021 оны Дунд хугацааны стратегид бүс нутгаас тусгах тогтоол, шийдвэрийг тодорхойлох аж.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Bayar hurgeye. Mongol emegtei delhiin said nariig dargalaad huraldaan hiij baina shuu dee. Ene chini mongol baharhal amjilt husiye. Iim l humuus tord heregtei. Oyun gishuuneer baharhdag. Yu ch bolovsroogui haranhui humuus urgelj ataarhaj baidag. Odoo bugdeeree atarhahaa boliod biye biyiigee demjvel Mongoliin ner oyun uhaanaar dahin tsuuraitna.
2015-05-23
Зочин:
Боловсролтой, энгийн, даруу хүн. Танд амжилт хүсье.
2015-05-23
ouyn bol tagnuul:
Ouyn bol mash sain beltgegdsen gadaadiin turshuul tagnuul. Tsag hugatsaa buhniig haruulna. Anglichuud odoo hurtel mongoliin turd shurguulj chadsan tagnuulaaraa baharhdag gej bichij baina.
2015-05-22