АТГ Г.Дэнзэнг саатуулсан тухайгаа тайлбарлалаа

img

Авлигатай тэмцэх газраас өчигдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг саатуулсан. Тэгвэл тус байгууллагын зүгээс цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

 

Мэдээлэлд, Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол улсын Эрүүгийн хуулийн  265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг  хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу  2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн. Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон  тухай  болон  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  талаар  хуулинд заасны дагуу  гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн.

 

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт  прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн  Монгол Улсын ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр,  тээврийн хэрэгсэлд  нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.

 

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 15 минутанд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаарын үнэмлэхтэй  Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж  өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид  хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүс бусаар харьцаж,  маргаан үүсгэсэн  учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрбээр гарч зугтжээ.       

 

Өмгөөлөгч  Д.Содномдоржийн гаргасан  асуудалтай  холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан  шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаартай үнэмлэхийг  нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ATG sain ajillaj bna. Erch huchtei zaluus ajilladag n ilt.........amjilt
2015-05-23
zochin:
yun umguulugch arhinii ham ni biz tsug avaachij horih heregtei
2015-05-23
ДЭЭГИЙ:
буруу замаар будаа тээвэл буцахда шороо тээнэ гэж залуу хүн, өөрийгөө хөгжүүлэх, ажиллах хөдөлмөрлөхийг өмнө тавихгүй хэн нэгний цүнхийг зөөж, бохир ажлыг нь хийж, хялбар аргаар мөнгө олохыг тэргүүнд тавьснаар олон залуус бусын өмнөөс эрүүл мэнд, ирээдүйгээрэй хохирч байнадаа Н. Энхбаярын Сүрэнхорыг, Алтанхуяг Туслах Тулга, хүргэн Дэнзэн гэх мэтээр залуусыг шатрын хүү болгож хайран залуус өнөөдрийн залуус ологтой боловсрол амьдралын утгыг бүрэн ойлгоогүй байж нэг том ялааны алуур зүүж, цаг түрийвч, цүнх бренд хөөж барьж бусдын өмнөөс хаалгыг нь нээж өгөөд л амьдрал сайн сайхан болчино гэж эндүүрэн хамаг ирээдүйгүй сүйтгэж байгаа нь харамсалтай, хэн ч зүгээр чамайг тэжээхгүй. хэзээ нэгэн цагт төлбөрийг нь төлнө. хэд дахин өндрөөр гэдийг энэ залуус ҮРГЭЛЖ САНАЖ ХҮНИЙ ХААЛГЫГ НЭЭЖ ӨМНӨӨС НЬ ЭРСДЭХ БИШ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙН ХААЛГАА ӨӨРТӨӨ НЭЭЖ АМЬДРААСАЙ
2015-05-23
huulich:
Er n Denzen bol zugeerl hen neg erkhemuudiin huuheldei gdgiig ATGiinhan medhiin deedeer medej bgaa.ATG Tsaaduuliig n hezee ch sugalj chadahgui gdgeech medej bgaa. Odoo ch nokhoind mod baridagshig Denzeng hayj ugukh n todorkhoi.
2015-05-22
ДЭЭГИЙ:
буруу замаар будаа тээвэл буцахда шороо тээнэ гэж залуу хүн, өөрийгөө хөгжүүлэх, ажиллах хөдөлмөрлөхийг өмнө тавихгүй хэн нэгний цүнхийг зөөж, бохир ажлыг нь хийж, хялбар аргаар мөнгө олохыг тэргүүнд тавьснаар олон залуус бусын өмнөөс эрүүл мэнд, ирээдүйгээрэй хохирч байнадаа Н. Энхбаярын Сүрэнхорыг, Алтанхуяг Туслах Тулга, хүргэн Дэнзэн гэх мэтээр залуусыг шатрын хүү болгож хайран залуус өнөөдрийн залуус ологтой боловсрол амьдралын утгыг бүрэн ойлгоогүй байж нэг том ялааны алуур зүүж, цаг түрийвч, цүнх бренд хөөж барьж бусдын өмнөөс хаалгыг нь нээж өгөөд л амьдрал сайн сайхан болчино гэж эндүүрэн хамаг ирээдүйгүй сүйтгэж байгаа нь харамсалтай, хэн ч зүгээр чамайг тэжээхгүй. хэзээ нэгэн цагт төлбөрийг нь төлнө. хэд дахин өндрөөр гэдийг энэ залуус ҮРГЭЛЖ САНАЖ ХҮНИЙ ХААЛГЫГ НЭЭЖ ӨМНӨӨС НЬ ЭРСДЭХ БИШ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙН ХААЛГАА ӨӨРТӨӨ НЭЭЖ АМЬДРААСАЙ
Зочин:
математикчид нэмж хасахдаа сайн байхөө тиймдээ ч хэдэн цаас хаанаас яаж олох арга илүүтэй гадралж хийж чадсан биз. математикчид л сайн бусад нь яахуудээ гэдэг зүйл хэзээ хаана байсын наад бичиж байгаа зүйлээ бодож байж бичээрэй. хүн хэрэг хийсэн л бол ялаа үүрнэ, хийгээгүй бол хийгээгүйгээ шалгуулж тогтоолгуулна. зүгээр өөрөө дуудсан цагт нь ирээд мэдүүлгээ өгөөд ябал хэн ч цагдан хорихгүй, гадаадад гарц алга болоод худал үнэн мэдээлэл хэвлэлээр цацаж гүйгээд байвал хорьж цагдан шалгаж л таараа. юуны өс хонзон, хэлсэн үгэнүүдээ эргээд нэг уншаарай зарим хүмүүс. энд хийсэн үгүйг нь шалгаж тогтоох үйл ажиллагаа л явагдаж байна. гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг хамтарсан нөхүүд нь сандралдаад байгаа бол яалтай билээ. шалгаад хийсэн үгүй нь тогтоогдох л биз.
2015-05-22
irgen:
энд 14 цагт АТГ аваачсан, 20 цагт цагдан хорих тогтоол үзүүлсэн гэсэн байна. 14 цагтаа аваачаад асуудалтай нөхөр мэдүүлэг, бас бус мөрдөх үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн учраас цааш үргэлжлүүлж цагдан хорихоор л болсон байна. уншаачээ сайн эхлээд. 20 цагт гэрээс нь гэнт цагдан хориогүй, баривчлаагүй АТГ дээр байсан хүнийг үргэжлүүлэн хорихоор болсон байна. 1-т наад хүний чинь ар талд бүхэл бүтэн иддэг уудаг гэр бүл эрхтэн дархтан бүлэглэл байгаа 2-т наад нөхөр чинь сургалт нь дууссаж монголд ирнэ гэсэн өдрөөс хойш хэд хонож байж ирлээ? бараг 1 сар оргон зайлсантай адил байдлаар алга болж болж гэнт л ирсэн. энэ байдлаас үзвэл хэргийг мөрдөж байгааг мэдэж байсан учраас 1 сар монголд ирэлгүй алга болсон, хэвлэлээр 2 үзүүртэй зүү шиг мэдээллийг байнга цацаж хэрэг мөрдөлт явж байхад байнга хүндрэл учруулахыг оролдож байсан гэх мэтээр зайлшгүй цагдан хорьж байж л мөрдөх зүйл ажиллагааг явуулах шаардлагатай болсон гэж харагдаж байна. ийм залуу жаахан хүүхэд байж хэвлэлээр энэ нө
2015-05-22
tovan:
Tsenzurgui yariand orohoosn umnu hiileede. Es buguus jinhene uneniig ard tumend helne gej aijdee ATG-nhan. Er hun bitgii buuj uguurei
2015-05-22
бөбыйөйыбөйыбө:
Хэрэглээний математикч хүн юм билээ. Ер нь математикчид жаахан шударга талдаа бас үүнийг хийвэл ийм болно гэж нягт төлөвлөж чаддаг хүмүүс. Хамгийн аюултай нь математикчид зүй бус юмыг газар дээр нь нүүрийг нь улайтал хэлдэг улс. Ийм байдлаас болоод хэн нэгэн өшөө хонзон авах гэж байж болох талтай юм. Хэрэв идсэн ууссан бол хариуцлагаа үүрэхэд ч тэд айх улс биш. Нэг сайн математикч хоригдлоо жаахан гомдолтой байна шүү? Загвар зохиолгох хэрэгтэй шүү дээ.
2015-05-22
Зочин:
математикчид нэмж хасахдаа сайн байхөө тиймдээ ч хэдэн цаас хаанаас яаж олох арга илүүтэй гадралж хийж чадсан биз. математикчид л сайн бусад нь яахуудээ гэдэг зүйл хэзээ хаана байсын наад бичиж байгаа зүйлээ бодож байж бичээрэй. хүн хэрэг хийсэн л бол ялаа үүрнэ, хийгээгүй бол хийгээгүйгээ шалгуулж тогтоолгуулна. зүгээр өөрөө дуудсан цагт нь ирээд мэдүүлгээ өгөөд ябал хэн ч цагдан хорихгүй, гадаадад гарц алга болоод худал үнэн мэдээлэл хэвлэлээр цацаж гүйгээд байвал хорьж цагдан шалгаж л таараа. юуны өс хонзон, хэлсэн үгэнүүдээ эргээд нэг уншаарай зарим хүмүүс. энд хийсэн үгүйг нь шалгаж тогтоох үйл ажиллагаа л явагдаж байна. гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг хамтарсан нөхүүд нь сандралдаад байгаа бол яалтай билээ. шалгаад хийсэн үгүй нь тогтоогдох л биз.
hotsrogdsonoo gaihuulaad l:
horij meduuleg avdag hui negdliin argaasaa hesee salah um boldoo bid nar.
2015-05-22
АТГ-д:
АТГ-хэлмэгдүүлэлтээ зогсоовол яасан юм. Ингээд хэлчихээр хүмүүс Дэнзэнгийн талд орлоо гэж орилох биз гэхдээ 1.т заавал энэ хүнийг хорьж байж мэдүүлэг авах шаардлага байхгүй. 2.т гэрчийн мэдүүлэг авах нэрээр аваачиж эрүү үүсгэнэ гэдэг өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг. 3.т Орой 8 цагт баривчлах тогтоолоо танилцуулсан гэдэг чинь орой нь прокуророос зөвшөөрлөө авсан гэсэн үг, ажлын цаг дууссаны дараа, зохион байгуулалттайгаар прокурортой нийлж хэрэг үүсгэхээ больвол яасан юм. Ажлын цаг гэдэг чинь ажлын л цагтай. Ийм бусармаг аргаар хорьж байгаа чинь энэ хүнийг эрүүдэн шүүх гэсэн л арга шд. АТГ-энэ хүнийг зодохгүй, зохихгүй гэхдээ сэтгэл санаагаар нь дамжуулж дарамт үзүүлнэ. Үүнийг би мэдэж байна. Та нар камерт онц хүнд гэмт хэрэгтэнтэй хамт хорьж эсвэл хажуу талын камерүүдад нь онц хүнд гэмт хэрэгтэн оруулж байгаад л яриа, үг хэл, үйл хөдлөл, зан байдал, сэтгэл санааг нь тагнана, сонсоно, цаашлаад АТГ-д хүн шалгуулах болохоор хэрэг хийгээгүй юм бол юунд нь айсан юм гэдэг, чи айсан учир бар
2015-05-22
АТГ-д:
Яагаад заавал энэ хүнийг хорих гэж. Энэ хүн оргон зайлсангүй, өөрөө гэртээ байлаа. Өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байлгаж байгаад хорино гэдэг хүны эрх зөрчиж буй хэрэг. Энэ бусармаг байдлаа болиочээ. Хүмүүс ч гэсэн АТГ-г ийм хууль бус үйлдэл хийхээр нь улам бүр хөөргөөд л зөв юм боллоо гээд л байх юм. Маргааш АТГ таньд ч гэсэн ингэж хууль бусаар хандаж магадгүй, та ч дараагийн хэлмэгдүүлэлт нь болж магадгүй. АТГ гэх газар, авилгалын хэрэг илрүүлж буй гэсэн нэр баг зүүж хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй. АТГ-ийн эсрэг дуугарсан болгон авилгачин биш. Хуучин ногоон малгайтнууд төрийн эсэргүүг илрүүлж байна гэсэн нэрийн дор хичнээн мянган Монголчуудыг хэлмэгдүүллээ. Нацистууд цэвэр цусны ари үндэстэн бий болгоно гэж хичнээн хүний аллаа. Одоо АТГ авилгалчидыг илрүүлж шийтгэнэ гэсэн баг зүүж хүний эрх чөлөө, үндсэн эрхэнд халдаж болохгүй. Юм чинь дэг жаягтай, хууль журмын дагуу байх ёстой. АТГ хууль дагахгүй байж болохгүй. АТГ-д хүн шалгуулах болохоор хэрэг хийгээгүй юм бол юунд нь айсан юм гэд
2015-05-22
АТГ-д:
АТГ-хэлмэгдүүлэлтээ зогсоовол яасан юм. Ингээд хэлчихээр хүмүүс Дэнзэнгийн талд орлоо гэж орилох биз гэхдээ 1.т заавал энэ хүнийг хорьж байж мэдүүлэг авах шаардлага байхгүй. 2.т гэрчийн мэдүүлэг авах нэрээр аваачиж эрүү үүсгэнэ гэдэг өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг. 3.т Орой 8 цагт баривчлах тогтоолоо танилцуулсан гэдэг чинь орой нь прокуророос зөвшөөрлөө авсан гэсэн үг, ажлын цаг дууссаны дараа, зохион байгуулалттайгаар прокурортой нийлж хэрэг үүсгэхээ больвол яасан юм. Ажлын цаг гэдэг чинь ажлын л цагтай. Ийм бусармаг аргаар хорьж байгаа чинь энэ хүнийг эрүүдэн шүүх гэсэн л арга шд. АТГ-энэ хүнийг зодохгүй, зохихгүй гэхдээ сэтгэл санаагаар нь дамжуулж дарамт үзүүлнэ. Үүнийг би мэдэж байна. Та нар камерт онц хүнд гэмт хэрэгтэнтэй хамт хорьж эсвэл хажуу талын камерүүдад нь онц хүнд гэмт хэрэгтэн оруулж байгаад л яриа, үг хэл, үйл хөдлөл, зан байдал, сэтгэл санааг нь тагнана, сонсоно, цаашлаад дээрхи мэдээллүүдээ энэ хүний эсрэг ашиглана. Яагаад заавал энэ хүнийг хорих гэж. Энэ хүн орг
2015-05-22