Дөрвөн аймаг тэргүүлж байна

img

Энэ онд улсын хэмжээнд 328.6 мянган га-д тариалалт хийнэ. Үүний 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ тарина.

 

Одоогийн байдлаар 237.5 мянган га-д үр тариа, үүнээс 231.3 мянган га-д улаанбуудай, 5.7 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 2.0 мянган га-д малын тэжээл, 21.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 268.8 мянган га-д тариалалт хийж, 67.1 хувийн явцтай байна.


Үүнээс үр тарианы тариалалт 72.3 хувьтай төмс, хүнсний ногооны тариалалт 41.3-26.2 хувьтай байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 8.1 хувь, төмсний тариалалт 3.7 хувиар давсан бол хүнсний ногооны тариалалт 8.4 хувиар бага буй аж.


Тариалалтын явц Хөвсгөл, Орхон, Булган, Хэнтий аймагт 80.4-94.9 хувьтай байгаа бол Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудад 50.0 -74.4 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ