Хятад руу мах экспортлох зам намар нээгдэх үү

img

ХХАА-н дэд сайд Б.Батзориг болон МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд нар ӨМӨЗО-ны Хяналт шалгалт, хорио цээрийн газрын дарга Жан Шао Тонгтой уулзаж ярилцжээ. Дэд сайд Б.Батзориг Монголоос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлоход хяналт шалгалт, хорио цээрийн тал дээр нээлттэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 


Түүнчлэн хоёр орны гадаад худалдааг хөнгөвчлөх үүднээс хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, хорио цээрийн бичиг баримтын нөхцлийг ижилсүүлэх, бүтээгдэхүүний тухай нэгдсэн цахим сантай байх мөн боомт дээр тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх тоног төхөөрөмж суурилуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг тавилаа.


Хяналт шалгалт, хорио цээрийн газрын дарга Жан Шао Тонг болон албаны хүмүүс бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.


Ирэх долоодугаар сард Бүх Хятадын Хяналт шалгалт, Хорио цээрийн газрын дэд дарга Ү Жин Хай Монголд ирэх аж. Энэ үеэр хорио цээрийн асуудлыг нарийвчлан тохирч чадвал энэ намраас ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээ урд хөрш рүү экспортлох боломж нээгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хорио цээрийн асуудлыг тохирно гэж юу гэсэн үг вэ. Хууль, журмын шалгуур үзүүлэлтээр, өвчин тус бүр дээр өвөрмөцөөр зохицуулагддаг, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартаар шийддэгддэг асуудлыг тохиролцоно гээд байхыг бодоход эсвэл мал эмнэлгээс хүн яваагүй, эсвэл мал эмнэлгийн хүн буруу мэдээлэл өгсөн, эсвэл олон улсын журмыг зөрчихөөр шийдсэн ийм л алхам болсон байна даа. Хяналтын дарга аа. Энэ бол аймшиг шүү.
2015-05-23