Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед нийслэл хот даяар цахилгаан тасарсан юм. Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний холбогдох албаныханаас тодруулахад “Нийслэл хотын 220 кВт ийн дэд станц дээр 09.00 цагийн үед гал гарсан тул цахилгаан саатлаа.
Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй, харин галыг бүрэн унтраасан байгаа. Бид гэмтлийг бүрэн засварлахаар шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна“ гэлээ.
Цахилгаан тасарсны улмаас гэрлэн дохио ажиллахгүй байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогчид хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна.
П.Наран
Уншиж байна |