Клуни зоогийн газартай болно

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни өчигдөр Британийн “UK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ тун удахгүй Лондон, Берлин, Нью Йорк, Бээжин хотноо зоогийн газраа нээх гэж буйгаа ярьжээ.

 

Тэрбээр 2005 оноос хойш зоогийн газартай болохоор төлөвлөж, хэд хэдэн бизнесмэнээс зөвлөгөө авсан хэмээн ярьжээ. Жүжигчин эр зоогийн газраа “Клуни” хэмээн нэрлэж, 1990 оноос хойш авахуулсан өөрийн гэрэл зургаар чимэглэхээр болсон гэнэ.

 

Клуни “Надад хайртай, намайг хүндэлдэг олон хүн бий. Тэдэнд зориулж эдгээр зоогийн газрыг байгуулахыг хүссэн юм. Зоогийн газраа нэгэн хэвийн байлгахыг хүсэхгүй байна. Тиймээс хаанаас ч харсан Клунигийн зоогийн газар байна хэмээн хүмүүст мэдэгдэхийг хүсч байна” гэж хэлжээ.

 

Клуни 2002 онд Вашингтонд сүшиний ресторан байгуулж байсан ч 2003 оны эхээр үйл ажиллагааг нь зогсоож байсан юм. Тэрбээр “Sony picture” кино компанийн хувьцаа эзэмшигч билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ