Австрали улсад зохион байгуулагдсан Европын шилдэг дуучдыг тодруулах зорилготой “Eurovision” наадам энэ жилийн ялагчаа тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Наадмын ялагчаар Швед улсаас оролцсон 24 настай Манс Зелмерлов тодорчээ. Интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар Шведийн оролцогч хамгийн өндөр рейтингтэй явж байсан юм.
Харин удаах байранд Итали, Белгийн оролцогчид оржээ. “Eurovision”ялагчаа тодруулсны дараа Швед улсад баярын жагсаал болж Манс Зелмерловт баяр хүргэсэн байна. Тэрбээр “ВВС” агентлагт Намайг дэмжиж, саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Би мөрөөдлөө биелүүллээ. Гэр бүлдээ баярлалаа. Зүүд биш байгаасай хэмээн итгэж бас найдаж байна” гэж хэлжээ. Манс өнгөрсөн жилийн ялагч, сахалт бүсгүй Кончита Вурстай дуулахыг мөрөөддөг тухайгаа ярилцлагынхаа үеэр дурьджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |