ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ирак улсад зэвсгийн тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгджээ. “Ирак улсад эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлээс энгийн иргэд болон тусгаар тогтнолоо хамгаалахад Ирак улсад туслаж, бүх төрлийн зэр зэвсгийн тусламж үзүүлэхээ албан ёсоор мэдэгдье” гэжээ.
Одоогоор ямархуу өртөгтэй зэр зэвсгээр Иракт туслах нь тодорхойгүй байгаа ч НҮБ-ын удирдлагуудын сайдын мэдэгдлийг буруутгасан тухай “TASS” агентлаг мэдээлэв. НҮБ-аас “Хэрвээ Орос улс Иракт зэвсэг нийлүүлвэл Ойрхи Дорнодод хямрал газар авч, олон мянган гэмгүй иргэн хохирох болно” гэж хэлжээ.
Сергей Лавров хэвлэлийэхэнд “Орос улс Иракт зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсөн ч аюулгүй байдлын үүднээс явган цэргээ илгээхгүй” хэмээсэн байна.
Иракт, АНУ тэргүүтэй 10 улс цохилт өгч байгаа билээ. Холбоотон орнууд хэмээн нэрлэсэн тус холбоонд Орос нэгдэх бодолгүй байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |