Жолоочийн түр үнэмлэхийг өнөөдрөөс олгоно

Жолооны үнэмлэх хэвлэгдэх хүртэл шинэ жолооч нарт түр зөвшөөрөл олгохоор болсон. Мөн жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нары жолоочинй түр зөвшөөрлийг олгох юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн түр зөвшөөрлийн үнэмлэхийг олгохоор болжээ.
Жолоочийн түр зөвшөөрлийг жолооч нарт үнэ төлбөргүй өгөх бөгөөд жолооч хүсэлтээ илэрхийлж, ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очих ёстой юм байна.
Жолоочийн түр зөвшөөрлийг жолоочийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан зэрэг 6-7 мянган хүнд олгох гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ