Кадыров байкер болов

Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Разман Кадыров өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Оросын Ерөнхийлөгч В.Путиний дэмжигчид гэгддэг “Шөнийн чононууд” байкеруудын салбар “Шөнийн чононууд Грозный”-ийг тэргүүлэхээр болсон тухай “TASS” агентлаг мэдээлэв. Тэрбээр ирэх сараас байкеруудын хамтаар Чеченийг тойрон аялах бөгөөд агуу их ялалтын 71 жилийн ойн баяраар Оросын байкеруудтэй Улаан армийн цэргүүдийн ялалтын баярын жимээр аялахаар болсон гэнэ.
Ерөнхийлөгч “Байкер болох миний мөрөөдөл. Үнэхээр сайхан байна” гэж хэлжээ. “Шөнийн чононууд Грозный”-ийн гишүүд болох байкерууд энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийг тэргүүнээрээ сонгохыг 100 хувь дэмжжээ. Чечень байкерууд өчигдөр Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тангараг өргөсөн байна. Кадыров байкеруудыг тэргүүлэхээр болсон учир тэдэнд нэгэн жигд савхин хүрэм бэлэглэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ