Орост заналхийлж буй байгууллагуудтай тэмцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2012 оноос яригдаж байсан “Зохисгүй байгууллагуудыг хориглох тухай хууль”-д гарын үсэг зурсан “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Зохисгүй байгууллага” гэдэгт ОХУ-ын Үндсэн хууль, Батлан хамгаалахын яам, улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллагууд багтах болно” хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Батлагдаад удаагүй байгаа хуулийн хүрээлэлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилттэй Оросын байгууллагууд хүртэл багтах гэнэ. Зөрчил гаргасан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, хаах эрхийг Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдад олгосон гэж Путин мэдэгджээ. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй 10 байгууллагын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоож буйгаа мэдэгдсэн байна. Мөн хэд хэдэн ТББ байгууллагад сануулга өгчээ.
Путин “Орост заналхийлж буй улсууд ТББ, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага гэх мэтээр жинхэнэ үйл ажиллагаагаа далдаж, Оросын ард түмний бодлыг өөрчлөхийг санаархаж, ирээдүй хойч үед минь заналхийлж байна. Тиймээс Зохисгүй байгууллагуудыг хориглох тухай хуульд яаравчлан гарын үзэг зурсан” гэж мэдэгджээ.
НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагууд түүнийг шүүмжилж, “Путин Оросыг хамгаалах бус хаалттай улс болгохыг зорьж байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ