XX зууны гоц ухаантан амиа алджээ

img

XX зууны гоц ухаантан гэгддэг, АНУ-ын нэрт математикч, Нобелийн шагналт Жон Форбес өнгөрсөн бямба гаригт Нью Йорк хотноо эхнэр Алисагийн хамтаар таксигаар зорчиж явахдаа авто осолд орж, харамсалтайгаар амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жон 86 настай байсан бол Алиса 82 настай байжээ. Ослын мэдээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөч Жое Байдан болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Тэрээр 1994 онд Эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бол энэ онд “Шугаман бус дифферциал тэгшитгэлин онол боловсруулсныхаа төлөө Абелийн шагнал хүртсэн билээ.

 

Америкчууд гэлтгүй олон улсад Жоныг “XX зууны гоц ухаантан” гэдэг бөгөөд 2001 онд түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Төгс оюун ухаан” кино дэлгэцнээ гарсан юм. Жоны дүрийг холливуудын нэрт жүжигчин, Рассел Кроу бүтээсэн билээ. Тус кино “Оскар”-оос “Шилдэг туслах эрэгтэй дүр”, “Шилдэг кино”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг найруулагч” төрөлд нэр дэвшиж, ялалт байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ