Замын-Үүдэд газар эзэмшүүлэх ажил эхэллээ

Аж Үйлдвэрийн сайдын 101 тоот тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журам батлагдав. Журмын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг энэ сарын 22-нллс эхэлжээ. Чөлөөт бүсийн III, IV хэсэгт газар эзэмшүүлж, ашиглах аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 14 хоногийн хугацаанд авах аж.
Чөлөөт бүсэд газар эзэмшүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, “Замын-Үүд”-ийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд том түлхэц болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ