АН-ын зодоон эхэллээ

img

“АТГ-ынхан Дэнзэнг эхнэр хүүх­дийг нь орилуулан байж баривч­лав”, “Дэнзэнгийн өмгөө­лөгч Д.Содномдорж сог­туу бай­сан учир АТГ-т үнэмлэхээ орхиод зугт­лаа”, “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс” компанийн Улаан­баатар дахь албан тасал­гаанд АТГ нэгжлэг хийлээ” ...

 

Үнэн хэрэгтээ хүргэн Дэнзэн, түүнийг баривчилсан АТГ-ыг, “согтуу” өмгөөлөгчийг ч анхаарах хэрэггүй юм. Хэргийн учир эдэнд байгаа юм биш.

 

АН-ын шинэ хуучин удирдлагуудын “зодоон” үүгээр эхэлж байгаа хэрэг гэх. Хэдэн жилийн өмнөөс бугшсан АН-ын удирдлагуудын сөргөлдөөн өнгөрсөн жилээс ил болж, нууж хаалгүй тэмцэлдэж эхэлсэн.

 

Хэдэн сарын өмнө Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдын сэнтийгээс унагасан зэрэг ил цагаан хэрэг явдлын үргэлжлэл ийнхүү хүргэн Дэнзэнг баривчилснаар өрнөж буй ажээ.

 

Одоогоор АН үүрэг гүйцэтгэгч удирдлагатай байгаа. Тэд ҮЗХ-гоо хуралдуулж зүрхэлдэггүй гэж байгаа. Учир нь хуучин дарга Н.Алтанхуяг нь ҮЗХ-ны  гишүүдийн 50-иас дээш хувийг өөртөө “нэгтгэчихээд” байгаа учраас шинэ дарга жинхэлж амжилгүй унах магадлал өндөр гэсэн. Мөн албан тушаалтай байхаасаа л ахлах зөвлөхөө “сугалуулан” АТГ-ын үүд сахиулсан Н.Алтанхуяг намынхаа одоогийн удирдлагад халгаатай операци зохион байгуулахаар бэлдээд байсан. Түүнээс нь урьтаж хүргэн Дэнзэнгээр дамжуулан сануулга өгч АТГ-ыг дайчилсан нь энэ гэж улс төрийн ажиглагчид хэлж байна. Энэ “тайлбар” үнэн ч бай, худал ч бай, АН-ын зодоон эхэллээ гэдэг нь гарцаагүй үнэн билээ.

 

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:

...Намын их хурлыг хийхээс айж болохгүй шүү дээ. Асуудлаа нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Намын даргын асуудлыг ярих ёстой бол ярина. ..

...Ардчилсан намын ажил болохгүй байна. Би Н.Алтанхуягаас илүү ажиллаж чадна гэж хэлж байгаа.

/Өдрийн сонин. 2010.11.18/

...Томилогддог бусад төрийн албан хаагч бол Г.Дэнзэн шиг ажлаа өгөөд шалгуулаад үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй.

/Ярилцлагаас нь ... 2013-6-17/

 

 

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

...Биз­несийн­хэн, улс төрийнх­нийг АТГ-аар шал­гуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуу­дал түүгээр нь шийдэг­дээд явж байна. Хүн хү­ний арга барил өөр байдаг юм байна.

...Би намын даргын ажлаа өгөхдөө З.Энхболдод зургаан үг хэлсэн. Эв эеийг хичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж.

...Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу...”.

/Ярилцлагаас нь... 2015-2-28/

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Naya:
Yaj 27-toi huuhed tiim alba hasij bsn be? Ternii ugiig hen sonsoh ym...Tur dampuurchee...
2015-05-26
zochin:
Altanhuyag hamaagui uluu. Uluu bna
2015-05-26
Zochin:
Mongolchuud bid evtei negdmel baih heregtei baina. Endees hen hojih yum be
2015-05-26
зочин:
АН яахав ээ, эдний зөрчил, зодоон хэзээ ч арилахгүй, Тиймээс ч улс орныг унагаалаа, одоо яаралтай АН-ыг улс төрөөс холдуулахгүй бол, улс орон, ард түмэн маань бүүр элгээрээ хэвтлээ, хууль дүрэм хэрэгждэг газар байхгүй боллоо, шат бүхэнд АН-ын албан тушаалтангууд тэрбумаар нь улсын мөнгө хулгай хийж байна, хотын дарга нь хүртэл хүүдээ 11 тэрбумыг өгч байх юм...................
2015-05-26
Зочин:
Одоо бол АРДЧИЛСАН НАМЫНХАН БҮГДЭЭРЭЭ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ.
2015-05-26
zo:
zodold, zodold goe, goe
2015-05-26
зочин:
Энэ нөхөд 2016 онд бүрэн огцрох нь. Эдний явуулж буй үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч байна. Ийм арга барилтай, зодоотой нөхөд дахиж сонгогдох уу.
2015-05-26
иргэн:
Намын дарга бол хүнийг өөртөө татах олон сайн чанартай хүн байдаг байх. З.Энхболд энэ чанарууд цөөнтэй хүн харагдах юм.
2015-05-26
Зочин:
Энэ 2 ярилцлагаас дээрх 2 хүний зиндаа, сэтгэлгээ харагдаж байна Алтанхуяг бол аргагүй л холыг хардаг улс төрч байна
2015-05-26