Сураггүй болсон иргэдийг амиа алдсанд тооцно

Сарын өмнө Балба улсын нийслэл Катманду хотноо 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 8900 гаруй хүн амиа алджээ. Мөн 4000 гаруй хүн сураггүй хэвээр байгаа юм. Сураггүй болсон иргэдийг амиа алдсан байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлж, “Ирэх долоодугаар сарын 15-ныг хүртэл сураггүй байгаа иргэдийг хайх, аврах ажиллагаа үргэлжлэх болно” гэж мэдэгджээ. “Хайх ажиллагаа дууссны дараа албаныхан сураггүй байгаа иргэдийг амиа алдсанд тооцох болно” гэсэн байна.
Гамшигийн бүсэд 10 гаруй орны 6500 гаруй аврагч ажиллаж амьд хүн олох итгэл багасч буйг тэд онцолсон байна. Сураггүй байгаа иргэдийн дунд Хятад, Британи, АНУ, Канад, Австрали улсын жуулчид байгаа юм.
Балбад улсад туслахаар хөөрч явсан АНУ-ын “MH-53E” онгоц осолдож, Америкийн зургаан иргэн, Балбын хоёр иргэн амиа алдсан билээ. Камтанду хотын төвд өчигдөр АНУ-ын албаныхан “MH-53E”-ийн багийнханд хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ