Баянхан уулын тахилга болно

img

Сэлэнгэчүүд Таван хан уулын дунд амьдардаг бөгөөд эртнээс нааш Таван хан уулаа тахиж, шүтэж ирсэн ард түмэн билээ.

 

Тэгвэл тэд өнөөдөр могой цагт /09:40-11:40/  Сүхбаатар суман дахь Баянхан уулаа тахихаар болжээ. Уг тахилгын үеэр бэсрэг наадам хийж 32 бөх,  барилдуулж, даага уралдуулах аж.

 

Овоо тахих ёслолын үеэр таван ханыхаа оройд аймгийн төрийн одонт гурван туг болон хийморийн дарцаг залж, лам хуврагууд уул, усаа дээдэлсэн ном хурахаас гадна Хан уулынхаа орой дээрээс аймгийнхаа фото зургийг авч, байгалийн үзэсгэлэнг харуулсан бичлэг хийх ажээ.

 

Дашрамд дуулгахад, уг тахилгын ёслолыг жилд нэг удаа сайн өдрийг сонгож хийдэг юм байна. Өнгөрсөн жил Сэлэнгэчүүл Баянхан уул, Товхон хан уул, Ноён уул, Дулаанхан уул,  Дэлгэрхан уул, Бүрэнхан уулаа тус тус тахиж байжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ