Тунис цэрэг халдлага үйлджээ

Тунис дахь “Bouchoucha” цэргийн хуаранд нэг цэрэг халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Цэргүүд туг мандуулах ажиллагаанд оролцож байхад хамгаалалтын хэсэгт байсан нэг цэрэг халдлага үйлдэж, долоон цэргийн аминд хүрч, нэг хүнийг гэмтээжээ.
Халдлага үйлдсэн цэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдээс нууцалж байгаа юм. “Цэрэг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй. Галт зэвсэг ашиглах зөвшөөрөлгүй байсан” хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Белхассен Куеслати мэдэгдсэн байна. “Түүнийг яагаад халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа, хэргийг мөрдөх ажиллагаа хэдийнэ эхэлсэн” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Гэрчүүдийн мэдээлснээр “Цэрэг хажуудаа зогсч байсан цэргийн бууг булаан авч, галласан. Түүнийг зогсоохоор нэг цэрэг хутга барьж дайрч, хөнгөн гэмтээсэн. Цэрэг амиа алдсан эсвэл үхсэн эсэх нь тодорхойгүй байгаа” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ