Украины элчин сайд дээрэмдүүлжээ

img

Ливи улсад суугаа Украины элчин сайд болон консулыг нийслэл Триполигоос Тунисын хилтэй залгаа Рас Агадир мужид явж байхад зэвсэглэсэн этгээдүүд дайрч, дээрэмдсэн тухай “www.ukrinform.ua” мэдээлснийг “TASS” агентлаг уламжлав. Гэмт этгээдүүд сайдын гар утас, нөүтбүүк болон консулын газрын тамга зэргийг дээрэмджээ.

 

Сайдын цуваа явж байхад нүүрээ хар даавуугаар халхалсан этгээдүүд гэнэт дайрч сайд болон консулын толгойд шуудай угласан байна. Тэд дээрмээ хийсний дараа тэднийг суллаж, өөрсдөө улсын дугааргүй хар өнгийн машинд сууж, хэргийн газраас зугтаасан гэв.

 

Триполи хотод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Үүрийн гэгээ” бүлэглэл сайдыг дээрэмдсэн хэрэгтэй хамааралгүй гэдгээ мэдэгдэсэн байна. Тэдний зүгээс Украины удирдлагуудыг “Ливийн омгийн бүлэглэл”-ийн дайчид дээрэмдсэн байж болзошгүй гэж мэдэгджээ.

Ливийн Ерөнхий сайд албан ёсоор Украины дипломатчдаас уучлалт гуйсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ