Анжей Дуда Ерөнхийлөгчөөр сонгогдов

img

Польш улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хуралт явагдсан билээ. Сонгуулийн хороо сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчийг зарласан тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Хууль, шударга ёс” намаас нэр дэвшсэн Анжей Дуда нийт сонгогчдын 53 хувийн санал авч, ялалт байгуулснаар ийнхүү Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

 

Ард түмний намаас нэр дэвшсэн, өнөөгийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн 47 хувийн санал авч, ялагдал хүлээсэн байна. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан ялагдлаа хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж “Залуу хүн Польшийг удирдах цаг болжээ. Польшийн ард зөв сонголтоо хийлээ. Шинэхэн Ерөнхийлөгчдөө баяр хүргье” гэж жиргэжээ.

 

Дуда 43 настай бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн залуухан Ерөнхийлөгчөөр тодорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ