БНХАУ-ын дарга Си Зиньпин авлигатай тэмцэх ажлын хүрээнд Хубэй мужийн сайд, өндөр албан тушаалтан 70 хүнийг гэр бүлийнх нь хамтаар шоронгоор аялуулж, авилгын хор хөнөөлийн талаарх мэдлэг олгосон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Сайдууд гэр бүлийнхээ хамтаар авилгын хэргээр ял эдэлж буй өндөр албан тушаалтнуудтай уулзсан байна.
Хубэй мужийн төрийн шоронд авилгын хэргээр 1200 орчим хүн ял эдэлж байгаа юм. Тэдний аяласан шоронгийн ханан дээр “өмнөх ба одоо” гэх харьцуулсан зургуудыг байршуулж, зургийн тайлбарт “Хэрвээ би авилга авч, ард түмнээ хуураагүй байсан өмнөх шигээ сайхан амьдрах боломжтой байсан” гэж бичжээ.
Си дарга бүх сайд, өндөр албан тушаалтнуудыг шоронгоор аялуулж, авилгын хор хөнөөлийг бие сэтгэлээрээ мэдрүүлэхийг оролдож байна. Тэрбээр “Авилга авсан хүмүүстэй уулзаж ярилцах нь Хятадын ирээдүйд тустай. Тэд авилга авахгүй, үнэн сэтгэлээрээ ажилбал Хятад улам хүчирхэгжиж, дотроосоо эрүүлжих болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |