Р.Чингис дарга аа, Цагдаагийнхан бизнес эрхлэгчдийг дарамтлах нь хэрээс хэтэрлээ

img

“Тэвчээр барагдлаа, татвараа төлөхөө больцгооё” гэх үгийг Монголын нэр төртэй бизнесмэнүүд хэлэх боллоо. Тэдний олон нийтийг уриалах болсон шалтгаан нь мэдээж татварын дарамт. Уг нь татварыг татварын байцаагч нар л хариуцах ёстой. Гэтэл одоо хяналтаас гарч, цагдаагийн байгууллага аж ахуйн нэгж болон компаниудын санхүүгийн бүх асуудлыг эгээтэй л татварын байцаагч аятай шалгаж дарамтлах болсонд олон хүн бухимдахдаа “Тэвчээр барагдлаа, татвараа төлөхөө больцгооё” гэсэн хэрэг.

 



Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй гэдгийг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатаар бодитойгоор хэлж байсан. Тэрбээр “Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орооцолдчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” гэж хэлсэн. Уг нь татварынхан НӨАТ-ийг хуурамчаар үйлдэж зохиомлоор дампуурал үүсгэн хариуцлагаас мултарсан байгууллагуудын араас хөөцөлдөж, хохирлыг нь барагдуулж чадахгүй байгаа нь бодит үнэн. Гэтэл үнэнчээр татварын орлого бүрдүүлж байгаа байгууллагууд руу халдан дайрч, өөрсдийн дураар өндөр дүнтэй акт тавин, хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн дарамталж, цагдаа нарыг урдаа түлхэж байгаа нь хуульд нийцэхгүй л баймаар. Уг нь цагдаа ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй байгууллага. Гэтэл баялаг бүтээгчдээ дарамталж олон мянган хүнийг ажлын байргүй болгон дарамталж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг холбогдох албаных нь хүмүүст дуулгах ёстой.



Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар хэрвээ санаж байгаа бол хоёрхон долоо хоногийн өмнө Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл. Баялаг бүтээгчдээ дарамталж биш, дэмжиж хөгждөг нь эн тэргүүний зарчим” хэмээж байсан.



Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн дээрх үгийг эсрэгээр нь эргүүлж, татварынхан цагдаатай нийлж ийнхүү зүй бусаар аж ахуйн нэгжүүдтэй харьцаж байгаа нь шударга зарчим мөн үү. Өнгөрсөн онд улсын төсвийн алдагдалыг бууруулах гэж ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж байсныг хүн бүхэн мэднэ. Яг үнэндээ улсын төсвийг бүрдүүлэхийн тулд улайм цайм дээрэм хийж, төсвийн алдагдалыг бууруулж байсан түүхтэй. Тухайлбал, өмнөх Засгийн газар хувийн хэвшлийнхэнд үзүүлэх татварын дарамтыг ихэсгэж бизнес эрхлэгчдийн данс, хуулгыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан авч зөрчил нэрээр их хэмжээний торгуулийг тэднээс авч төсвийг алдагдалгүй болгож байж.


Тэгвэл яг өнөөдөр энэ байдал дахин давтагдаж, татварынхан өөрсдийнхөө хийх ёстой ажилдаа хүчний байгууллагыг татан оролцуулж байгаа нь бизнес эрхлэгчдийг шууд утгаараа дарамталж, олон зуун мянган хүнийг ажлын байргүй болгоод зогсохгүй тэдний үүдийг бариулах компанит ажил эхэллээ гэж ойлгож болохоор байна. Тэртээ тэргүй хоёр Засгийн газар дамжуулан маш олон компани үүдээ барьж, дампуурчихаад байгаа. Тэгвэл одоо арай нэг гайгүй ажиллаж, олон хүнийг цалинжуулж амьдралыг нь авч яваа компаниудад татварынхан шалгалт нэртэй шантаажлах үйл ажиллагаа явуулж, тэрбумын хэмжээтэй торгууль тавьчихаад өөрсдийгөө ажлаа хийж байна хэмээн муйхарлаж байгаа нь үнэхээр зохисгүй гэж хэлэхээс өөр алга. Татварынхан өөрсдөөсөө ичих ёстой олон хэрэг байдаг. Тухайлбал, хаанаасаа аваад хаалгачаа хүртэл мөнгөний үнэрт шунасан энэ “вант улсын” ажилчид улсын төсөвт орох ёстой мөнгөөр бийлэгжүү загнаж, уух идэхийг огтхон ч авч хэлэлцдэггүйг “алдарт Ч.Гансүх”-ийн 17 тэрбум төгрөгийн хэрэг бэлхнээ нотолно.Тэд ийнхүү аж ахуйн нэгж компаниудыг тэсэхийн аргагүй шантаажилж, дарамтлачихаад өөрсдийгөө өч төчнөөн сая төгрөгөөр урамшуулж байсан нь нийгэмд ихээхэн дуулиан тарьж, АТГ-т шалгагдаж байсан гашуун үнэн бий. Товчхондоо тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжина, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртэнэ. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна гэх маш олон ноцтой хэргүүд шил шилээ даран гарч л байсан. Гарсаар ч байгаа нь тодорхой.

 

Тэд төрийн нэрийн өмнөөс татвар цуглуулах онцгой эрхээ хувийн ашиг сонирхлоор зохицуулж байсан бол одоо үүнд нь цагдаагийнхан татагдан орсон нь үнэхээр харамсалтай.



Ямартай ч цагдаа, татварынхны нийлсэн энэ дээрэнгүй үйлдлээс болж өнөөдөр олон аж ахуйн нэгж, компаниуд татварын өрөнд баригдаж, ажилчдаа цомхотгож, хаалгаа барьж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь Нийгмийн болоод Эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй байдалд ороод байгаа. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн энэ хүнд үед цөөн тооны татвар төлөгч, баялаг бүтээгчдээ дарамталсаар байгаа нь яагаад ч зүйд нийцэхгүй гэдгийг Татварын Ерөнхий газрын дарга /ТЕГ/ - Б.Ариунсан болон ЦЕГ-ын дарга Р.Чингис нарын сонорт хүргэхэд буруудахгүй.



Р.Саруул
Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЦАГДАА ЮУ Ч АЖИЛ ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ, ЗҮГЭЭР Л АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ЭСГЭЭД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ, ДЭЭГҮҮРЭЭ ЯМАР АЖИЛ ХИЙЖ БАЙГАА Ч БИШ, ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙГААД Л ЦАЛИН АВААД, НЭМЭЭД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ ХАЛААСЛАНА, ТЭГЭХЭЭР ЦАГДАА ТЭРИЙГ НЬ ШАЛГААД ЯАДАГ ЮМ, ХУДЛАА ИЛРҮҮЛ ШАЛГА ГЭЭД ХУУЛЬ ГАРГАЧИХААД АЖЛАА ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ДАРГА, ЦЭРЭГТЭЙ НЬ ЗАГНАЖ ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НИЙТЛЭЛ БИЧСЭНИЙ ТӨЛӨӨ ИНГЭЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ, ЖИРИЙН ИРГЭН БИ ХҮРТЭЛ УНШААД ЁСТОЙ ШАЛ ДУРГҮЙ ХҮРЭХ ЮМ, БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ТАТВАРАА Ч ТӨЛӨХГҮЙ НУУЖ ДАРАГДУУЛААД, ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ХҮЧИН ТАНХАЙ ХИЙХ ЮМ УУ ХААШАА ЮМ, ХАРИН Ч ШАЛГА, ИЛРҮҮЛ, ОЛЖ ТОГТОО, ШИЙДВЭРЛЭ ГЭХИЙН ОРОНД. ҮҮНИЙГ БИЧСЭН СЭТГҮҮЛЧ ТЭР ЛУЙВАРЧИНГААС ХЭДЭН ТӨГРӨГ АВАА Л БИЗ, ӨӨР ЯАДАГ ЮМ, АЙГААД БАЙХЫГ БОДОХОД ЖИНХЭНЭ ТАТВАР ТӨЛӨГЧ БИШ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ
2015-05-28
ЗОЧИН:
ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ, ХУУРЧ МЭХЭЛДЭГ, 2 ТАЙЛАН ГАРГАДАГ, ЭСВЭЛ ХУУРАМЧ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ УЛСААС МӨНГӨ АВДАГ ГМ ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛИЙГ ЦАГДАА, ТАТВАР ШАЛГАЖ ИЛРҮҮЛЭН УЛСАД МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛДЭГ БОЛГОХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ШҮҮ ДЭЭ. МУУСАЙН ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ААНБ ШАЛГААД НО-ГАРЧ ИРЭНГҮҮТ ХУДЛАА НОВШИРЧ БАЙГАА ЮМ, ҮҮНИЙГ НЬ САЙХАНБИЛЭГ ӨЛГӨЖ АВААД ТЭНЭГТДЭГ БАЙНА Ш ДЭЭ, БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ БОЛЧИХООД БАЙГАА ЭНЭ НИЙГЭМД ЯДАЖ ҮНЭН ХУДЛЫГ ШАЛГАЖ НОТОЛДОГ, ШИЙДДЭГ, ИЛРҮҮЛДЭГ, ТӨЛҮҮЛЖ ТУШААЛГАДАГ ЦАГДАА, ТАТВАР ХЭРЭГТЭЙ БАЙХАД...... УЛС ОРОН ХӨГЖИХ ЦАРАЙ АЛГА, АЖЛАА ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ЕР.САЙД НЬ ДУУДАЖ АВЧРААД БАС БИТГИЙ ШАЛГА ГЭЖ ҮҮРЭГ ӨГӨӨД БАЙХДАА ЯАДАГ ЮМ. ҮНЭХЭЭР ХЭРЭГ АЛГА, ЁСТОЙ ДҮҮРЧИХСЭН САЙД ДАРГА НАР БАЙНАА. ИНГЭЖ БАЙХААР НЭГ ГАЙГҮЙ УЛСЫН КОЛОНИ БОЛЧИХВОЛ ЯАСАН ЮМ, ЭНЭ ЯНЗААРАА ИРЭЭДҮЙД НЭГ ИЙМ Л ДҮР ЗУРАГТАЙ БОЛОХ ЦАРАЙ НЬ ОДООНООС ХАРАГДААД БАЙНА
2015-05-28
zochin:
Odoo ajil hiisrn hun l buruuddag yalluuldag bolson shdee. Hunii erhiig hamgiin iheer zorchdog tsagdaa nar shorond orson gej l duuldaagui.
2015-05-28
Зочин:
Эрүүл мэндийн онлайн зөвлөх утас 94448429
2015-05-27
Эрүүл мэндийн онлайн зөвлөх:
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана. Эрүүл мэндийн зөвлөх утас 94448
2015-05-27
Зочин:
Эрүүл мэндийн онлайн зөвлөх утас 94448429
gomdogch:
bi huviaraa 1 jijigheen busines hiideg blaa. tureeseer 1 davhariin hooson zaal avaad delguur, guanz, komputer uilchilgee gd ovoo mungu olj bsan. neg udur Chingeltei duurgiin neg tsagdaa irj minii ajluulj bgaa bairand irj yum shalgaad l, komputeriin hard ene teriig uzej harj bgaad yavsan. tegsen 2 udriin daraa hulgai orj minii buh yumiig yuch uldeehgui huu hamaad alga blson bsan. tsagdaagiinhanch ireed manai ajilchdiin blood minii gariin heeg avch bieiin baitsaalt avaad yavsan.shal hudlaa surjignene. yuch olj uguugui. yumaa aldsan hun 10 tamtai udur blgon ochino. nuguu muu novshiin tsagdaa oldohgui bna. oldohoor n helne gd ineegeed l siij bdag archaagui yum bj bdag bsan. tegeed l hohirsonooroo duussan. ene bl tsagdaagiinhanii archaagui arga baril. uursudiinh n dund ch duurchihsen yumuud bgaaa.
2015-05-27
IRGEN:
SHUUD MONGO NEHEED BSAN GEJ HELEED AVILGALTAI TEMTSEH GAZAR ORGODOL OGCHIHOOOOO MONGO NEHED BVAL
2015-05-27
IRGEN:
TSAGDAA NAR OORSDIIHOO AJLIIG AJ AHUINUUDAAR HIILGEDGEE BOLIOO
2015-05-27
Amar:
Tatvariin asuudalgui bol yu gej iim yum boloh ve. Ene niiteeree tatvaraa huuramchaar tailagnadag, zarim ni ch bur tulduggui bolohoor shalgah ni zuv. Hevlel medeelleer hel am hiigeed anhaaral tataad bgaa humuus zugeer ch bish shuu. Herev asuudal bhgui bol yu gej shalgav gej
2015-05-27
зочин:
Одоо болиоч ээ арай л дэндэж байна шүү ноён дарга нараа гэсгээл хүртэнэ шүү.эзний алба ээлжтэйг санаарай мөнхийн суудалд суучихсан юм шиг загнах юм хэлэх муу үг олдохгүй нь дээ
2015-05-27
Зочин:
Татвар төлөхөө болисон дээрээ
2015-05-27
Зочин:
Цагдаа нар болих хэрэгтэй хулгай дээрэмээс сэргийлсэн зөвлөмж хүргүүлчээд хэд хонгийн дараа зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажиллаа тайлагнасангүй гэж 50 мянгаар торгоно гэх юм даргаас чинь асууж байж өгнө гэхээр шаардлаг биелүүлэхгүй бол хорино гэнээ баахан маргаж байгаад гараад явсан жижиг хүнсний дэлгүүрт камер бна ардаа өөрсдөө байж бна заавал тайлан нтр гэж хэн хэндээ ажил удах хэрэг бнуу
2015-05-26
зочин:
дорлигжав цагдаагын байгууллагыг хуучин хэвэнд нь оруулж ,өгсөнд авилгач хурандаа нарын нар нь гарч байна даа.дорлигжав түм наслах болтугай.
2015-05-26
зочин:
дорлигжав цагдаагын байгууллагыг хуучин хэвэнд нь оруулж ,өгсөнд авилгач хурандаа нарын нар нь гарч байна даа.дорлигжав түм наслах болтугай.
2015-05-26
irgen:
mongold ajildaa unench tsagdaa baigaa gehdee uvsnuus zuu haihtai adil hovor
2015-05-26
Зочин авилга:
Авилгал аваад шоронгоос гаргаад байгаа гэнээ
2015-05-26
Зочиг:
17 тэрбум идсэн татварынхан шорнгоос гарсан хар шил зуусэн явж байна гэнэлээ басл авилгал
2015-05-26
Irgen. A:
Turiin alband orchuul bolood yvchdag. Amidral ahui ni saijraad targalaad bgaa ah duu naiz nuhud amrag sadnaa shuud helj erthen hun shig yvahii ni zaaj hel.
2015-05-26
Irgen:
Ajiliin bair ni uuruu tureesin zotiulalt bus yum chini hetsuu l dee. Bolj ugvul no gargaad garaa hundruuldeg turiin albaniihan . Yamaar ch yum be. Tansag amidral hurteh gej turuu hudaldsan gulugnuud
2015-05-26
Zochin:
MХЕГ gej bas neg pizda shig gazar bn aa. Hudlaa baahan hend ch bielegdehgui standart ajiliin bairnii dugnelt yrisan.
2015-05-26
шударга бай:
70121515 дугаарын утасруу утасдаж хэл. ийм юмыг өөгшүүлж байгаа нь иргэн та нарын буруу шүү. хэрэв нотлогдвол ажилгүй битгий хэл ял авна штэ
2015-05-26
иргэн:
Цагдаа татвар хоёр нэр хүндээ бодоо.татварын зарим байцаагч санаатай худлаа татвар тавьж бусадыг дарамтлаж олз хайхаа зогсоо.үүнд СХД тат байцаагч нар анхаар.
2015-05-26
CAGDAA nar luibarcin Hunii angiin CAARUUD baiDag.:
CaGDAA nar gej HUNII CAARUUD,MAS MUU HUMUUS baidag......ger BULEEREI., Udmaaraa Yheesei...
2015-05-26
Kub:
Tavikh yosgui gazar mashinaa tavisnyg achikhaar tsagdaag buruutgakh, sogtuu yavaad tsagdaad barigdana tsagdaag buruutgakh, tatvaraa shalguulna bas tsagdaa ... Bolimoor yum
2015-05-26
Kub:
Ediin zasgiin khundrel tatvar nuugchidtai bas kholbootoi baidag yum shuu dee ...
2015-05-26
saruul:
Saruul zugeer l bodsonoo bichsen baina tegdeg l baij taaraa geh baidlaar er ni darga nar l mongo iddeg bolhoos jiriin ajiltanuud mongo iddeg gej baidgui yum shuu ingej niited ni homrogolon buruutgahaa boliwol taarna
2015-05-26
эзэн:
Миний кафед өнгөрсөн 1 жилд гэхэд л 2 сая шахам төгрөгний хоол, пиво архи үнэгүй цусалсан.. Одоо энэ жилийн нь янаглан хорлолт нь 900 000 гараад явж байна. Энэ цагдаа нар тэгээд мөрөөрөө гудрахгүй элдэв хүүхнүүдээ бас даалгах гэнэ. Бүр давраад саунд гулгаа хийлгэсэн төлбөрөө хүртэл төлүүлэх гэж оролдсон. Новшийн цагдаа нар...
2015-05-26
шударга бай:
70121515 дугаарын утасруу утасдаж хэл. ийм юмыг өөгшүүлж байгаа нь иргэн та нарын буруу шүү. хэрэв нотлогдвол ажилгүй битгий хэл ял авна штэ
Yheesei CaGDAA nar:
CaGDAA nar Tatbariin Baicaagc, Mergejliin hymnals, audid nar aas mongotei holbootoi hereg baina uu geed as uugaad YBDAG ni unen cvv.....Irgediin amar taibanii mañana caa martaad BiZNeS, Ard Irgediin ailgaj daramtaldag CAGDAA bolson cvv dee.
2015-05-26
Yheesei CaGDAA nar:
CaGDAA nar Tatbariin Baicaagc, Mergejliin hymnals, audid nar aas mongotei holbootoi hereg baina uu geed as uugaad YBDAG ni unen cvv.....Irgediin amar taibanii mañana caa martaad BiZNeS, Ard Irgediin ailgaj daramtaldag CAGDAA bolson cvv dee.
2015-05-26
Yn hii CaGDAA nariig soliocee:
Saihanbilegee cagdaag iin buh darga nariig solid heregtei.....Odoogiin CaGDAA nar mongotei holbootoi hereg calgah durtai.....Undsen ajlaa hiih Sonirholgyi Bolcihson....Abilgald Idegdsen cvv
2015-05-26
po:
horoo.ni tsagdaa ireel delgvvr haagad yvchij bga shde ugasa tsagdaa tatwar huraamj torguuliar heden terbumiig tosow.t oruulda ym bn le
2015-05-26
зочин:
Угаасаа татварынхан аж ахуйн нэгжүүдийг их дарамталдаг шүү дээ.Тэгж байж авлигал авдаг нь аль ч байгууллагын хэн гуайгаас ч асуусан хэлнэ.Бидний төлсөн татвараар цалин авч байж та нар юугаа төлдөг юм бэ гэж өөрөө юугаа солиороод байнаа. Чи лав тэдний нэг байх.Энэ татварынхан хэрээс хэтэрч байна.улсаас цалин авна,аж ахуйн нэгжүүдээс дарамталж авлига авна, бас торгууль тавьж урамшуулал авч өөрсдийгөө өчнөөн тэрбумаар шагнана.Энэ мунхаг удирдагчид мулгуу 76 ын баталж байгаа хуулийнх нь байж байгаа царай ч дээ татварын хууль тогтолцоо нь буруу байна шүү дээ.энэ цоорхойгоор нь хэсэг бүлэг хүмүүс тухайлбал татварынхан түрийвчээ түнтийлгээд байна.Энэ 76 махан мануухайг огцруулбал таарна
2015-05-26
больж үз:
өмхий татварынхан зайлцгаа. новшийн төр засаг юу хийгээд байгаа юм
2015-05-26
Зочин:
татварын байцаагч нараа авилгадаад амыг нь бариад дураараа дургихгүй шүү новшнуудаааааааа та нарын татвар төлдөг гэж юу байдаг юи
2015-05-26
Зочин:
Ариунсан хэмээх энэ нэг амьтны явсан газар болгонд хэрүүл, хууль бус үйлдэл, улс орны хөгжилд саад болсон, иргэд, байгууллага хохирсон явдал гарч байгаа нь АН энэ хүнээс эртхэн салах болсныг сануулаад байна даа.
2015-05-26
Erdene:
Tsagaagiinkhan arai dendej baina aa. Ardchlal neriin dor dur zorgooroo avirlaj bna.
2015-05-26
Saruuld:
Ямар нэгэн асуудалгїй бол татвар, цагдаа 2-уулаангаар нь дарамтлуулах биш харин АТГ-д мэдэгдэж дарамтлах юм биш її
2015-05-26