Гадаадын хөрөнгө оруулалттай 45 байгууллага хайгуулын зөвшөөрөл хүсчээ

img

Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийжээ. Тэрбээр цахим бүртгэлээр олгож буй хайгуулын тусгай зөвшөөрлийн ажлын явцын талаар мэдээлсэн байна.

 

Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 956 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлжээ. Тэдний 773 нь цахимаар бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай байгаа бол гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа аж. Тус газрын Кадастрын хэлтэс энэ оны нэгдүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ