Шонхор шувууг арилжааны чиглэлээр гаргахгүй байхыг хүслээ

img

Манай улс 1993 зургаа, 1995 онд 14 шонхор шувуу гадаадад гаргаж байсан бол 2009 оноос огцом өсч 300- 385 болжээ. Шонхор шувууг арилжааны чиглэлээр цөөн тоогоор гадаадад гаргах нь манай улсад ашигтай гэнэ.

 

Энэ талаар “Монголын мэргэжлийн  анчдын холбоо”, “ Идлэг шонхор хамгаалах сан “ ТББ-аас Шонхор шувууг  "Гадаад хэргийн яам, улс төрчдөөс хол байлгая ” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ.

 

Учир нь 2013 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг  үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, арилжаа худалдааны зорилгоор гадаад гаргахыг таван жилээр хориглосон.

 

Гэвч энэ тогтоол өнгөн дээрээ хамгаалах, бахархах сэтгэгдлийг төрүүлж буй ч амьдрал дээр  хамгаалж өсгөн үржүүлэх, улмаар улсын төсөвт ашиг  нэмэгдүүлэх биш холбогдох яамдын сайд, хэдхэн  улс төрчдийн далд бизнес болж байна . Тиймээс арилжааны чиглэлээр таван жил гадаадад гаргахыг хориглосон энэхүү тогтоолоо хүчингүй болгож арилжааны чиглэлээр гадаадад гаргаж болно гэсэн хуулийн заалтыг сэргээж өгөхийг хүсч байна  тэд мэдээллээ.

 

Мөн  “ Монголын мэргэжлийн  анчдын холбоо”-ний тэргүүн Д.Гэрэл ярихдаа  “ 15 дугаар тогтоолд эрдэм шинжилгээний чиглэлээр гаргаж болно гэсэн нь бэлэглэлийн журмаар өгч болно гэсэн далд санаа биеллээ олж байна. Өөрөөр хэлбэл Гадаад хэргийн сайд нь шонхор шувууг бэлэглэх байдлаар өгч байна. Энэ нь уг шувууг үнэгүйдүүлж байгаа явдал. Нөгөө талаар ан амьтан хамгаалах  байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдийн чадавхийг сайжруулж чадахгүй байна. Уг нь идлэг шонхор шувууг арилжааны чиглэлээр авч өгч байхад улсын төсөвт их мөнгө төвлөрдөг байсан. Одоо тэгэх боломжгүй байна” гэв.

 

Өмнө нь нэг  идлэг шонхор шувууг арилжааны чиглэлээр барьж авахад 10.000 ам долларын төлбөр хураамж улсад төлдөг байжээ. Гэхдээ тоог хязгаарлах бодлого барих хэрэгтэй аж. Энэ мөнгө ховор шувуу, ан амьтанг хамгаалахад хангалттай хүрэлцэх гэнэ.

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Shonxor shuvuug yax gej arabuud ruu gargadag yum? Mongoldoo duraaraa niseed baij baig! Shunaliin tulam bolson baliar novshnuud xiaxaj uxeesei bilee!
2015-05-26
Зочин:
Ter zahad suuj bgaa dulitraa heltei nuhur arabuudad zuuchilj baahan l shonhor zuusun shde,
2015-05-26