Ч.Сайханбилэгийг огцруулахыг шаардлаа
Оюутолгойгоо буцааж авъя, урвагч Ч.Сайханбилэгийг огцруулаад зогсохгүй хатуу цээрлүүлье хэмээн Иргэний нийгмийн байгууллагынхан мэдэгдлээ.
Учир нь Шинэчлэлийн Засгийн газар ард түмэнд хэрэгтэй нэг ч зүйл хийсэнгүй. Гаргасан алтыг нь худалдаж авах болзолтойгоор Ноён уулыг харьд өгөх асуудал бараг шийдэгдсэн. Газрын баялаг бол ард түмний баялаг. Гадны өрийг Монголын баялгаар барьцаалж дарах, Монголд төлөх өр төлбөрийг нь хүчингүй болгох, 2048 он хүртэл татвар авахгүй, Монголын талаас хянах, үг хэлэх эрхгүй, Оюутолгойг гадныханд бэлэглэх Дубайн нууц гэрээг байгууллаа. Тавантолгойг Оюутолгойгоос ч дор байдалтайгаар яаравчлан шийдэх гэж байна гэсэн юм.
Мөн тэд Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх Засгийн газар нь Монгол Улс үндэстний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой аюул учруулсан гэмт хэргийг үйлдээд байна. Тиймээс Иргэний нийгмийн байгууллагынхан бид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрохыг, хууль хяналтын байгууллагууд түүнд эх орноосоо урвасан, авлигад холбогдсон, ард түмнээ хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр шийтгэл хүлээлгэхийг шаардаж байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ