Гороо аялал болно

“Найдаг Хайрхан” уулыг тахих буяны гороо аялал энэ сарын 28-нд болох аж. Гороо аялал ирэх баасан гаригт өглөө 06.00 цагт Гэцогдаржаалин хийдээс эхэлнэ.
Аялалд оролцох хүмүүс хувь хувьдаа хоол хүнсээ мөн Хайрхан ууландаа өргөх идээ будаагаа базаан байгаль орчны болон аялагчийн хураамж 2000 төгрөгийг авч явах шаардлагатай юм байна.
Аялалыг Дархан сумын ЗДТГ, Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалинхийд, спорт явган аялалын “Уран байгаль” клуб хамтран зохион байгуулж байгаа юм. Хайрхан уулын тахилгаар лам нар ном хурж Ганжуур, Данжуур судрыг нийт оролцогчдын дунд тараан өгч гороо хийх ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ