Манцуйтай маамуутайгаа хамт парадад алхаарай

“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас ирэх сарын 6-нд “Тэрэгтэй парад-2015”-ыг зохион байгуулахаар болжээ.
Уг тайван жагсаалд эцэг, эхчүүд сайн дурын үндсэн дээр нэгдэж, манцуйтай маамуутайгаа хамт Төрөөс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх шаардан тайван жагсаал хийх аж.
Тайван жагсаалд оролцогчид “Чингисийн талбай”-д цуглан, Баруун 4 зам хүртэлх автомашины замаар алхах юм байна. Оролцохыг хүссэн хүн бүр хүүхдээ тэрэгтэй нь түрэх, хөтлөх, тэврэх, үүрэгчинд үүрэх зэрэг ямар ч хэлбэрээр алхаж аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ