Улаанбурханы вакцинд 163 мянган хүүхэд хамрагджээ

Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа өчигдөр дууссан. Нэмэлт дархлаажуулалтад 163,216 хүүхэд хамрагджээ.
Энэ нь нийт хамрагдах хүүхдийн 93.4 хувь аж. Харин нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллэв. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нэмэлт вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ