Монголбанк 1.5 тонн алт худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 536.7 кг алт, он гарсаар 1.5 тонн алт иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан аваад байгаа аж.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 530 тонноор илүү байгаа талаар Төв банкнаас мэдээллээ. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар алтны олборлолт 1.4 тоннд хүрсэн бөгөөд 3.4 тонныг экспортод гаргасан талаар Ашигт малтмалын газар ч мэдээлэл гаргасан байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.4 орчим тонн алтыг 133.2 сая ам.доллараар экспортолсон байна. Алтны үнэлгээний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар нэг унци алт 1198 ам.доллартай тэнцэж байсан бол 2014 оны мөн үед 1290 ам.доллартай тэнцэж байжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ