”Эко жаал” өнөөдрөөс мод тарина

img

Олон түмэнд "Эко жаал" гэдгээрээ танигдсан Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг өнөөдрөөс эхлэн Сэлбэ гол дагуу мод тарьж эхлэх аж. 

 

Тэрбээр өчигдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзаж, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэмжлэгээр “Эко жаал” Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар болжээ. 

 

Уулзалтын үеэр  З.Буянхишиг хүү Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

 


Энэхүү санаачлагыг сайд Д. Оюунхорол дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэний дагуу “Эко жаал”-ын боловсруулсан төслийг дэмжсэн нь өнөөдөр ажил хэрэг болон эхэлж байна.  Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг моддыг тарина. Хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулна. 


Мод тарих ажил өнөөдөр 15.00 цагт эхэлнэ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
З.Буянхишиг хүүд амжилт хүсье.
2015-05-27