Охиноо хэт даврагч болгожээ

img

Кени улсын иргэн Рахма Адан гэгч 31 настай эмэгтэй өнгөрсөн эхээр сураггүй алга болсон билээ. Цагдаагийнхан эмэгтэй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн хэмээн мэдээлж, гэр бүлийн гишүүдийг нь хяналтадаа авсан юм. Эмэгтэй ганц охинтой бөгөөд аав, ээжээсээ холбоо тасраад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн гэнэ. Тэгвэл өчигдөр цагдаагийн газраас мэдээлснээр хэт даврагч болсон нь тогтоогдсон Рахма Аданы охин 15 настай Сулма Адулла болон найзынхаа хамтаар хоёр хоногийн өмнө сураггүй алга болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэднийг хамгийн сүүлд өнгөрсөн ням гаригт Найроби хотноо харсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Сулма хэт даврагч болсон ээжтэйгээ фэйсбүүкээр харьцаж байсныг тогтоожээ. Охин олон нийтийн сүлжээгээр “Ээжээ би таныг санаад байна”, “Тантай хэрхэн уулзах вэ” гэж бичжээ. Түүнийг ийнхүү бичсэний дараа ээж нь нууц хаягаас “Бид тун удахгүй уулзах болно. Маргааш чамайг хэдэн хүн ирж авч явна. Хамт явах хүүхэд байвал дагуулаад ирээрэй” гэж хариу бичжээ.

 

Эдгээр мэдээллээс үндэслэн ээж, охин хоёрыг хэт даврагч болж “ИСИС”-д элссэн хэмээж, эрэн сурвалжилж эхэлжээ. Тус бүлэглэлд Кенийн 2000 гаруй иргэн элссэн нь тогтоогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NNGHTYYTGH:
Fukgfhyesiriaydc
2015-05-27