Украины асуудал санаа зовоож байна

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр “НАТО”-ийн тэргүүн Йенс Столтенбергийг хүлээн авч уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Украины зүүн хязгаарын асуудалд санаа зовниж буйгаа мэдэгдэж, “Украинчуудын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож буйг Киевээс мэдээлж байна. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Зүүн хязгаарт Украинчууд хоорондоо байлдаж буйд сэтгэл минь их шаналж байна. Олон улс Украины хямралыг цэгцлэхээр хэлэлцэж буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. АНУ эхний ээлжинд сөргөлдөөний бүс рүү эмч болон сургагч цэргүүдээ илгээхээр төлөвлөж байна. Гэхдээ тэд тус улсын цэргүүдэд мэдлэгээ хуваалцаж, зөвлөгөө өгөх болно. Мөн хэд хэдэн зээл олгохоор ярилцаж байна” гэж хэлжээ.

 

Йенс Столтенберг Украин албан ёсоор “НАТО”-ийн гишүүн болох хүртэл цэрэг болон зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдээлсэн байна.  Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн онд “2020 онд Украин “НАТО”-ийн гишүүн болж, 2025 онд Европын холбоонд элсэх болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ