Шведийн томоохон хэвлэлд монголчуудын асуудлыг хөнджээ
Шведийн томоохон хэвлэл болох “Dn” сонинд тус улсад ажиллаж, амьдардаг монголчууд, тэр дундаа монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг хөндсөн нийтлэл гарчээ.
“Тэд сайхан амьдрахын тулд зовлонтой тулгарч байна” хэмээх уг нийтлэлд Шведэд хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын дийлэнх нь хууль бусаар тухайн улсад орогнож, хэл, хуулиа мэддэггүйн улмаас хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртдөг тухай бичсэн байна.
Тус нийтлэлийн эх сурвалж нь Сараа хэмээх монгол эмэгтэй. Тэрбээр Шведэд хууль бусаар амьдардаг. Амьдралаа залгуулахын тулд өдгөө цэвэрлэгч хийдэг аж.
Гэвч авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй. Хараар ажиллаж байгаа учраас ажил олгогчтойгоо ам зөрөхгүй, хүссэн бүх зүйлийг нь биелүүлдэг гэнэ. Хэдийгээр монголд түүний гэр бүл байдаг ч тэрбээр энэ зовлонгоо ар гэр, найз нөхөддөө дуулгадаггүй гэнэ. Энэ талаарх дэлгэнгүйг энд дарж уншаарай.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ