Дааврын өөрчлөлтөөс болж таргалалт үүсэх нь элбэг

Таргалалттай хэрхэн тэмцэх вэ, яаж жин хасч галбиржих вэ. Заавал хоолны дэглэм барих ёстой юу. Хоол сойж турах нь зөв үү. Энэ олон асуултад хариулт олохоор “Инна” салоны мэргэжилтэн Б.Ганчимэгтэй уулзаж ярилцсан юм.
-Юуны өмнө манай уншигчдад “Инна” салоныхаа талаар танилцуулахгүй юу?
-ИННА салон нүүр, биеийн арьс арчилгаа, тураах чиглэлээр голлон үйлчилгээ үзүүлээд 3 жил болж байна.
-Урин дулаан болж байна. Бүсгүйчүүд маань хурдан хугацаанд үр дүнтэй аргаар жин хасч, галбиржин турах хүсэлтэй болсон байна. Энэ талаар эхлээд та манай уншигчдад сонирхолтой зөвлөгөө, мэдээллээсээ хуваалцаач?
-Өвлийн улирал эмэгтэй хүнийг 4 жилээр хөгшрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Өвлийн улиралд тогтмол жин нэмдэг хүмүүс ч бий. Урин дулаан цаг ирэхэд бидний арьс гундаж хуурайшсан, нимгэн дулаан хувцсаа өмсөх болмогц илүүдэл өөхлөлт санааг зовоож эхэлдэг. Хурдан хугацаанд жин хасахын тулд өөрт тохирсон хэд хэдэн талын арга хэмжээнүүдийг авч байж биелэх боломжтой асуудал. Нэг хүн хоолны дэглэмээр турж байхад нөгөө хүн хоол бараг идэхгүй байсан ч өөхлөлт хэвээрээ байх тохиолдлууд бий. Богино хугацааны хоолны дэглэмээр 5-6 кг хасчихсаныг хүмүүс турчихлаа гэж ойлгодог. Богино хугацааны жин хаялт ихэвчлэн гэдэс цэвэрлэгээ, шингэний илүүдэл хөөгдсөн байдаг. Өөхлөлтийг шатаахын тулд 5 хоног эсвэл 1 сар хоолны дэглэм бариад болих биш тууштай буюу байнгын зөв хооллолт мөн байнгын дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Харин нас ахих тусам нэгэнт хатуурч томорсон өөхөн эсийг шатаахад дээрхи 2 аргыг хэрэгжүүлээд ч үр дүн муутай байдаг учир хүн туранхай залуу байхаасаа эдгээр хэвшилд өөрийгөө сургах хэрэгтэй санагддаг. Гэхдээ нас ахих тусам турахгүй гэсэн үг биш. Харин хоолны дэглэм, байнгын дасгалаас гадна нэмэлтээр өөхийг суллах, задлах гээд хугацаа шаардсан арга хэмжээнүүд нэмэлтээр хийгдэх болдог.
-Жин хасч, галбиржихад хамгийн их тулгардаг асуудал нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг. Түүнээс гадна өөрийн таргалалтын шалтгааныг мэдэх нь үүнээс дутахааргүй чухал байх. Үүнд танай салоноос хүмүүст хангалттай зөвлөгөө мэдээлэл өгдөг нь их таалагдсан. Энэ талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Өөрийн таргалалтын шалтгаанаа олж түүнтэйгээ тэмцэх нь өөхлөлттэй тэмцэхээс илүү үр дүнтэй шүү. Дааврын өөрчлөлт, стресс, хооллолтын буруу зуршил, нүүрс усны агууламж, өөх тос ихтэй хүнсний байнгын хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэргээс алинд нь таны бие дасал болсон байна – түүнийг илрүүлж өөрчлөх хэрэгтэй болдог. Кортизол, адреналин, эстроген, тестостерон, инсулин, грелин, тиреоид гормонуудыг ялгаруулдаг булчирхайнуудын аль нэгний ажиллагаа доголдох нь таргалалтын далд шалтгааны нэг болдог.
Жишээлбэл Лептин гормон буурсан үед тархинд өлсгөлөнгийн дохио очиж өөх хуримтлуулах шаардлага үүсч энэ үед хурдан хугацаанд идэх шоколад, чипс, хиам зэргийг эрэлхийлдэг байна. Таргалалттай хүмүүс Лептин их хэмжээгээр хуримтлуулсан байдаг нь хоолны дуршил хэт их байснаас үүдэн Лептины хэмжээгээ хэт өсгөсөн байсныг эрдэмтэд тогтоосон байна лээ. Жин буурснаар Лептины хэмжээ мөн буурдаг байна. Мөн нойр дутуу үед Лептиный хэмжээ буурдаг тул тогтмол нойр муутай явдаг хүмүүс таргалах хандлага ихтэй байдаг.
-Тэгвэл Лептин гормоныг яаж хэвийн болгох вэ
-Лептины хэмжээг хэвийн байлгахын тулд загас болон далайн гаралтай хүнс тогтмол хэрэглэх шаардлагатай
-Бид хурдан аргаар их жин хасахыг хүсдэг нь нууц биш. Гэхдээ үүний дараа эрүүл амьдралын хэвшил бас их чухал байх. Энэ мэдлэгийг танай салон үйлчлүүлэгчдэдээ цаг гарган тайлбарлаж, мэдээ мэдээлэл хүргэдэг гэж дуулсан?
-Таргалалттай тэмцэх нь тийм ч амар биш тул бид үйлчлүүлэгчдээ байнга дэмжиж , үр дүнг тогтмол харуулж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж байдаг. Аминдаа арчаатай гэж хүмүүс ярьдаг даа, тэгж хэлж болох цөөн тооны хүмүүс зөв хэвшил, хэв маягт анхаардаг байсан бол одоо үйлчлүүлэгчдээ сонсож байхад бүгд л үүний тухай ярьдаг, тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болсон байна. Чадах чадахаараа хэвшүүлж, хэрэгжүүлж байна. Ингэх ч ёстой гэж бодож байна. Учир нь охид, эмэгтэйчүүд, ээжүүд бид л үр хүүхдүүдээ, хань ижлээ, аав ээжийгээ зөв хооллолт, амьдралын зөв хэвшилд чиглүүлж хөтлөх, үлгэрлэх үүрэг хүлээдэг. Буруу хүнсний сонголтоор эрүүл мэндээ хордуулаад байхгүй л бол бурхан хүнд хангалттай нас заяасан юм шиг. Хайртай хүмүүстэйгээ урт удаан хамт байх нь энэ амьдралын хамгийн сайхан зүйл биш гэж үү. Бидэнд хандаж ирсэн хүмүүс олон зүйлийг мэдэж аваад хэрэгжүүлж эхэлдэг. Тэдний үр дүнг харах нь бидэнд эргээд урам өгдөг.
-Ингэхэд, зарим эмэгтэйчүүд зөв хооллоод ч, дасгал хөдөлгөөн хийгээд ч турдаггүй. Ийм хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Өөрийн таргалалтын шалтгааныг олж түүнтэй ажиллах нь хамгийн анхны зөв алхам. Үүнийг тодорхойлоход зарим нэг шинжилгээ шаардлагатай. Мөн аливаа хэрэгжүүлж байгаа зүйл дээр хэлсэнчлэн байнгын буюу тогтмол байх хэрэгтэй. Хоол сойгоод байнга байхгүйгээс хойш зөв хооллолтонд хэвшиж сурах нь чухал. Цусны бүлэг үүнд багагүй үүрэгтэй. Турахыг хичээж байгаа дотны хүмүүстээ гэр бүлийн хүмүүс, найзууд урам өгч байгаарай гэж хэлмээр байна. Эмэгтэй хүн таргалалттай байх тусмаа стресс ихтэй болдог. Гуалиг байхыг хүсдэггүй эмэгтэй гэж байхгүй байх. Яагаад ч турахгүй эмэгтэй гэж бас байхгүй.
-Липодерм аппаратанд 30 минут ороод л 2-4 см тураадаг гэж уншсан юм байна. Энэ талаар ярьж өгөөч. Энэ аппаратанд орохын давуу тал нь юу юм бэ?
-Туяагаар целлюлитын бүрхүүл хальсыг задалснаар объёмоор багасна. Гарын шуунаас 1 см орчим, хэвлий хэсгээс 2-4 см орчим хасна. Үр дүнг хийхээс өмнө ба хийсний дараа хэмжилтээр харуулдаг. Судасны хана гэмтээхгүй мөртлөө целлюлитын бүрхүүлийг шатаана. Хөхрөх өвдөх, халуу оргих мэдрэмж төрөхгүй.
-Яагаад заавал ийм аппаратанд орох ёстой юм бэ гэж зарим бүсгүйчүүд асуудаг. Энэ талаар та тайлбарлаж өгөөч?
-Таны хэлээд байгаа хурдан хугацаанд турах хүсэлтэй хүмүүст тохиромжтой гэх үү дээ.Турах оролдлого хийж байсан, тогтмол дасгал хийдэг ч хүссэн хэмжээндээ хүртлээ жин хаядаггүй хүмүүс мөн LPG аппаратанд ороод өөхлөлт суларсан хүмүүс ороход илүү үр дүнтэй.
Эх сурвалж: Mongoljingoo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ