Б.Болдбаатарыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тодруулбал, түүнийг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн гэнэ.
Б.Болдбаатарыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлөөс ЗГХЭГ-т хандаад байсан.
Тэгвэл энэ өдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт нэг томилгоо хийв. Тодруулбал тус газрын зөвлөлийн гишүүнээр Б.Энхзаяг томилох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ