Баавар нарыг шүүнэ

“Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шүүнэ.
Ш.Батбаяр, Д.Манлайжаргал, М.Бадрал нарт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 буюу Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, 230 дугаар зүйлийн 230.1 буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Өмнө нь "Дижитал" хамтлагийн дуучин Баавар хар тамхины хэргээр шүүгдэж анхан шатны шүүхээс 3.5 жилийн ял сонсож, Давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгаж байсан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ