Газраа чөлөөлүүлсэн иргэд гэр хүсч байна

img

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай танилцаж, ард иргэдтэй биечлэн уулзлаа. Гэр хорооллын 24 байршилд дахин төлөвлөлт хийж байна. Тэнд хэрэгжиж байгаа ажил, ахуй нэгж, иргэдийн үл ойлголцлын талаар ярилцлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой иргэдийн санал гомдол Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Үүнтэй уялдуулаад дахин төлөвлөлтийн явцтай танилцах ажил зохион байгууллаа. 24 байршил нь нийт гэр хорооллын 7 хувийг эзэлж байгаа. Улаанбаатар хотын 192 мянган айл өрх гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц 20 хувьтай явж байна. Энэ нь гэр хорооллын 7 хувьтай харьцуулахад дахин төлөвлөлтийн ажил 1.2 хувийн биелэлтэй байна гэсэн үг. Иргэд, аж ахуйн нэгж 3-4 зүйлийн асуудал ярьж байна” гэлээ.

 

Мөн тэрбээр “Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Засгийн газраас  санхүүгийн баталгаа гаргуулах, төвийн дулаантай холбуулахыг зэрэг асуудлыг хүсч байна. Иргэд НИТХ-ын 126 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой журам хүний эрхийг зөрчиж байна гэсэн. Уг журмаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон хэсгийн иргэд түр зөвлөл байгуулна. Түр зөвлөлийн хуралд оролцогсдын 75 хувь нь дэмжсэн тохиолдолд  газрыг албадан чөлөөлнө гэж заасан. Энэ нь хүний эрх, өмчид шууд халдсан заалт юм. ХЭҮК-т энэ асуудлаар бичиг явуулж, хариу авсан. ХЭҮК-оос гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа ажил хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн учраас захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой гэсэн. Мөн “Эмнести интерншл” олон улсын байгууллагаас “Монгол Улсын нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хүний эрх зөрчсөнийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл яригдсан гэдгийг мэдэгдсэн. Дахин төлөвлөлтийг бид буруутгаагүй. Хууль эрхзүйн хүрээнд нь явуулах ёстой.

 

Дахин төлөвлөлтөөр иргэд төрдөө итгэх итгэл суларч байна. Тиймээс УИХ үүнд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүний эрхтэй холбоотой асуудал нь НҮБ-ын түвшинд, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал Бээжин хотод яригдаад байдаг. Монгол Улсын бодлого хаана яваад байна гэдгийг анхаарах ёстой.

 

Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Хотыг дахин хөгжүүлэх, Газрын тухай, Хот тосгоны тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хуулийн уялдааг нэгдсэн байдлаар хангаж хандахгүй бол Хотыг дахин хөгжүүлэх төслөөр дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ багц хуулийн хоорондын уялдаа холбоог хангах нь УИХ-ын шаардлага юм.

 

Засгийн газар дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар аж ахуйн нэгжүүдээ дэмжээд санхүү эх үүсвэрийн баталгаа гаргаж өгөхийг бизнесмэнүүд хүсч байгаа. Үүнийг Засгийн газар яаралтай шийдвэрлэх цаг нь болсон.

 

Нийслэлийг дахин хөгжүүлэхтэй холбоотой төвийн дулаан хангамжийн эх үүсвэрийн шугам сүлжээ болон дэд бүтцийнхээ асуудлыг төр засгийн оролцоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүнийг аж ахуйн нэгжүүд дангаараа авч явах нь боломжгүй зүйл” гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Нийслэлээс дахин төлөвлөлтийг хийхдээ хууль  зөрчөөгүй гэх тайлбарыг хийсэн. Хууль зөрчсөн гэж үзээд байгаагийн үндэслэл нь юу вэ?

-Хууль зөрчөөгүй, өөрсдөө журам боловсруулаад журмаараа газар чөлөөлөх тухай  асуудлыг зохицуулсан гэдэг. Гэхдээ энэ журам  хүний эрхийг, Үндсэн хуулийг зөрчсөн нь ойлгомжтой. ХЭҮК, Олон улсын Эмнести интернэшнл байгууллагаас хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон.  Хууль зөрчөөгүй биш, анхнаасаа хууль зөрчөөд явж байгаа асуудал. УИХ Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд онцгой анхаарах ёстой. Үндсэн хуулиа зөрчөөд хууль баталчихвал эргээд Үндсэн хуулийн цэц дээр унах нь ойлгомжтой.

 

-Дахин төлөвлөлтийн явц удаашралтай байгаа нь юутай холбоотой вэ?

-Хууль эрхзүйн орчны ойлгомжгүй байдалтай холбоотой. Аж ахуй нэгжүүдээ санхүүгийн хямд эх үүсвэрээр  дэмжих бодлогыг Засгийн газар гаргахгүй байна. Газар чөлөөлөх, газраа чөлөөлсний дараа хямд эх үүсвэрээр дэмжих баталгааг Засгийн газраас гаргаж өгөх асуудал тулгараад байна. Аж ахуй нэгжүүд өөрийнхөө хөрөнгөөр ажлаа эхлүүлээд явж байгаа ч 2-3 жилийн хүлээлт үүссэн байна. Газраа чөлөөлчихөөд дүүргийнхээ удирдлагад гэр хүссэн өргөдөл өгч байна. Ийм дахин төлөвлөлт байж  таараахгүй.

 

-Бээжинд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж байна гэлээ. Ямар үндэслэл Бээжинд хэлэлцсэн бол?

-НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нар, дахин төлөвлөлтөд оролцож байгаа аж ахуй нэгжүүд  Бээжин хотод хөрөнгө босгох, дахин төлөвлөлтийг түргэтгэх асуудлаар тэндэхийн хөрөнгө оруулагчидтай уулзсан. Монгол Улс бүрэн эрхт улс. Улаанбаатар хотын асуудлыг эндээ шийдэх ёстой. Засгийн газартай баталгаа гаргах асуудлаар хүсэлт тавиад уялдаа холбоогоо нэгтгээд УИХ-аараа дэмжлэг авч асуудлаа шийдэх учиртай.

 

-Нийслэлийн удирдлагуудтай уулзаад, зорилгоо нэгтгээд хамтарч ажиллах  боломж бий юу?

-Нийслэлийн удирдлагуудыг ил  захидлаар албан ёсоор урьсан. Энэ удаагийн мэдээллээр ч  дахин урьж байна.  Бид энэ 24 байршил дээр газар  дээр нь очиж танилцмаар байгаа юм. Би худлаа яриад байгаа юмуу, нийслэлийн удирдлагууд  худлаа яриад байгаа юмуу гэдгийг нүдээр үзчихмээр байна л даа. Шаардлагатай бол хэвлэл мэдээллийнхнийг байлцуулаад танилцах хэрэгтэй байна. Түүнээс чи би гэж талцах нь утгагүй. Өнөөдөр иргэд төрдөө итгэл алдарч байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
TEGEED 25 huvi boloh amia hicheesen humuusiig demjij bna geed l shuud helcheech dee kkk. Hurungu oruulalt, zasaglal 2-oo ch yalgaj chadahgui uruvduktei ch amitan boldoo. Munguur zodoj garch irsen ene heden teneg buhchuud boliosoi. Uur hiiye gevel zunduu l yum bna. Zaaval gai boloh yamar shaardlaga bna. Albaar horlood bga yumuu. gene teneg humuusiig huurdag zag chin ungursun shuu.
2015-05-28
Зочин:
Худалч хөлдүү эр. Циркийн хажуугаар гарах болгонд энэ дүр исгэсэн тэнэг эрийг болон гэр бүлийнхэнийг нь өрөвдөх сэтгэл төрөх юм. Манайх шиг хотын төв, циркийн урлагийн ордныхоо үүдэнд хуучин машины сэг овоолчихоод зарах гээд байж байдаг улс орон гэж байна уу. Энэ нөхөр улс орондоо тийм их хайртай юм бол зориулалтаар нь ашиглаж чаддаггүй юм бол улсад нь буцаагаад өгчихмөөр. Өрөвдмөөр гэр бүлийг чөтгөр аваг. Шуналын нүгэл нь нүдээрээ гарах вий.
2015-05-27
Зочин:
СУМБАЗАР ДЭМБЭРЭЛДПЭХЭЭ БОЛИОЧ ЭЭ.
2015-05-27
Зочин:
Bidnii gazrìig bulaaj abahgvi gesen oroldlogo
2015-05-27
коко:
АН манийг ч 12 онд сайхан хуурч гарч ирсэн дээ. Одоо хэрхэн яаж хийхийг нь харж л бна.
2015-05-27
Зочин:
Сумьяабазар гуай сонгуулийн ажлаа болье оо. Тэгээд ч наад яриад байгаа юм чинь эргээд өөрт чинь гай болно шүү дээ. Өөрөө шийдвэрлэж чадахгүйгээс хойш асуудлыг битгий дэвэргэж бай. Иймэрхүү газар болон хот төлөвлөлттэй холбоотой асуудал нь ямар ч оронд байдаг бөгөөд хэзээ ч иргэдийн талд шийдвэрлэгдэж байгаагүй гэдгийг мэдмээр юм. Юм уншиж баймаар юмаа Сумьяа гуай.
2015-05-27
Зочин:
Энэ дахин төлөвлөлт ч будаа боллоо л доо. Батүүл дахин төлөвлөлттэйгөө хамт зайл даа өөр гарц үгүй
2015-05-27
Зочин:
Sumyabazar gishuuniig demjij baina Hen neg n ene asuudlyyg barij avaasai gej sanaa zovj yavsan Irgediin erh ashgiin toloo UIH-iin gishuudees neg n ch bolson yavj baigaa ni yamai daa
2015-05-27
Зочин:
5 buudald baigaa 1 gudamjiig awaad tsetserleg barih gene, 2 tom hashaandaa 2 uruu bair 2iig bariad saihan amgalan taiwan amidarch baigaa 3 urhud heden tugrug uguud haashaa nvvlgehiig hen medhiin be? ter ugsun joohon mungu n dahiad 2, 2uruu bair barihad hvreh vv? iim l hachin yum hiij baigaag yu gej oilgoh we?????
2015-05-27
зочин:
Гэр хорооллын газар бол тэнд байгаа иргэдийн цорын ганц үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө ялангуяа газрын үнэ байнга өсөж байдаг, тйимээс газраа сайн бодолтой өгөх хэрэгтэй, барилгын компаниуд хямд авах гээд л иргэдийг дарамтлаад байгаа, битгий хамаагүй өг, тэдний эрх ашгийг хамгаалж, бодлыг нь сонсож байгаа Сумьяабазар гишүүнд талархаж байна,
2015-05-27
Эрүүл мэндийн онлайн зөвлөх:
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана. 94448429.
2015-05-27
Odoo boliocoo:
Mongolchuud tarhinii byrtai humuusee gargah estoi baital bulchindaa byrtai tarhindaa ustai nuhuduudiig gargaj bhiimdaa dandaa
2015-05-27