Донецкээс танкаа гаргав

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минкс 2” гэрээний дагуу Украины зүүн хязгаарын Донецк мужаас өчигдөр 9 танк гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Танкуудыг галт тэрэгт ачиж, хотоос гаргасан байна. Тэднийг Донецкээс 72 км-ийн цаана байршуулжээ. “Минкс 2” гэрээний дагуу зүүн хязгаараас хүнд даацын зэвсгүүдийг гаргахаар болсон юм. “Энэ сардаа багтаан зүүн хязгаарт байгаа бүх зэвсгийг гаргах болно” хэмээн Украины Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Сөргөлдөөний бүс гэгдээд буй Донецкийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа тухай мужийн иргэд мэдээлсэн байна. Донецк мужийн иргэн “Ройтерс” агентлагт “Буун дуу гараагүй олон хонож байна. Бид саяхнаас л гэрээсээ гарч, цэцэрлэгт хүрээлэн орцгоох болсон. Харамсалтай нь буун дуу зогссон ч бидний амьдрал, ахуй өдрөөс өдөрт дордож байна. Энэ он гараад л халуун ус тасарч, гурван сарын өмнөөс цахилгаан тасарсан. Ногоон байгууламжгүй, харанхуй, дүнсгэр байна” гэж ярьжээ.
Мужийн иргэдийн 70 хувь нь олон улсын байгууллага болон Оросоос ирж буй хүмүүнлэгийн тусламжаар амьдарч байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ