Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд
09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаан 9 цагаас эхэлнэ. Хуралдаанаар НИТХ-ын 2015 оны /Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай / 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ. 99666553
Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд
11:00 цагт Пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
ЗГ-XI байр, 2 давхарын хурлын дугуй танхимд
11:00-11:30 цагт Энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр 30 гаруй иргэний хөдөлгөөнүүд болон төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж Үндэсний язгуур эрх ашигаа гол чиг шугамаа болгосон “Түмний Нэгдсэн Хороо” байгуулагдсан. Үүнтэй холбоотой олон нийтэд хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийж, ТНХорооноос гаргасан УРИАЛГА, ШААРДЛАГА анхны ажлын акцын мэдэгдэлийг танилцуулна.
МН мэдээллийн төвд
11:00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилчид болон захиргааны төлөөлөл мэдээдэл хийнэ.
12:00 цагт Монгол Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй улсын цолтой 12 хилчин бөх "Хилчин бөхчүүд улсын хилд" аяны хүрээнд зүүн хилийн аймгуудад ажилласан тухай сонирхолтой мэдээллийг Монгол Ньюс мэдээллийн төвд 12 цагаас хийнэ.
Долоон буудал дахь Бүрэн плаза төвийн гаднах талбайд
12:00 цагт Ажил хайж буй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, аж ахуйн нэгж байгууллагуудын сул чөлөөтэй болон шинэ ажлыг байрыг танилцуулах, ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах зорилгоор “АМЖИЛТЫН ГАРАА” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88080668, 99767480 дугаараас авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ