Путин харгис түрэмгийлэл явуулж байна

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан Цагаан ордонд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Украины зүүн хязгаарын хямралыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өдөөн турхирч, салан тусгаарлагчдын зэвсгээр хангаж байна хэмээн буруутгасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Путин хүмүүнлэгийн тусламж нэрийдлээр зүүн хязгаарт Оросын зэр зэвсгийг нэвтрүүлж, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж буй хангалттай баримт бий” хэмээн Байдан мэдэгджээ. Тэрбээр “Путин Украинд ямар ч өршөөлгүй, харгис түрэмгийлэл явуулж байна. Өршөөх, хайрлах сэтгэл гэж түүнд үгүй. Олон улс Украиныг хамгаалахгүй бол бид тун удахгүй хүчгүй Украиныг харах эрсдэлтэй байна” гэж хэлжээ.
Мөн АНУ-ын цэргүүд Украины зүүн хязгаарын хямралыг зогсоох зорилгоор цэргийн ажиллагаа явууулах болсон хэмээн Байдан онцолж, “Энэхүү үйл ажиллагааг Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Унс Картер болон армийн генерал Мартин Демпси нар удирдаж явуулах болно” гэсэн байна.
Ерөнхийлөгч Барак Обама Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо ирэх он хүртэл хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон байна. Тэрбээр мөн Оросын эсрэг хориг тавьж буй улсуудыг үнэнч, байр суурьтаа баттай байхыг сануулжээ.
АНУ, Украинд 18 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна. Киев энэхүү тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ