Хүүхдийн баяраар хийх амттан: Туулайхан бялуу

ОРЦ:
Кексэнд:
-5ш өндөг
-1/2 стакан элсэн чихэр
-Хөөлгөгч
-Ванильны сахар
-Гурил /шигшсэн/
Бялуунд:
-Масло эсвэл сүүн крем
-Жижиг чихэр
-Хар резинен чихэр
-3-4 стакан кокосны үйрмэг
-4 дусал хүнсний ногоон будаг
-Ягаан өнгийн цаас – 1ш
ХИЙХ АРГА:
1. Өндөгний цагааныг хөөсөртөл буюу крем шиг бие олтол сайтар миксердэнэ. Элсэн чихэр болон ваниль сахар нэмээд дахин миксердэнэ. Дараа нь дахин миксердэж өндөгний шарыг нэг нэгээр нь нэмнэ. Өндөгний шарыг хийгээд миксердсэний дараа хөөлгөгч болон шигшсэн гурилнаас 5-6 халбага миксердэнгээ нэмнэ.
2. Кексний хэвээ тослоод калькин цаас дэвсэнэ. Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ хийгээд 180С-т 20 минут шарна. Бэлэн болсны дараа хөргөөрэй.
3. Крем зуурахдаа бэлэн крем хэрэглэж болно. Бялууны кремээ зуураад бэлэн болгоно.
4. Бялууны кексээ хөндлөн 2 хуваана. 2 хуваасан хэсгийн дунд крем түрхээд нийлүүлнэ.
5. Нийлүүлсэн хэсгээ хөндлөнгөөр нь босгож тавиад кексийн 1/3 хэсгээсгурвалжин зүгэж авна. /Бичлэгээс үзнэ үү/ Зүсэж авсан гурвалжингаа туулайны сүүл болгон крем түрхээд ард талд тавина. Кексее бүхэлд нь кремээр хучина.
6. Үүний дараа кокосны үйрмэг цацаж өгнө.
7. Жижиг 2 чихрээр туулайны нүд, хар резинен чихэрээр сахлыг хийнэ.
8. Ягаан өнгийн цаасаар туулайны чихийг хайчилж өгнө. Кексээ үл ялиг үзээд 2 чихийг тогтоогоорой.
9. Үлдсэн кокосны үйрмэгээ хүнсний ногоон будагтай холиод туулайны өвсөн дэвсгэр болгож өгнө.
ВИДЕО:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ